ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, махны экспорт, ургац хураалтын талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Улсын хэмжээнд энэ намар 76.9 сая толгой мал бэлчээрлэж байгаа бөгөөд дотоодын хүнсний хэрэгцээ болон мал, мах бэлтгэлд 15.1 сая орчмыг нь нийлүүлэхээр тооцжээ. Ялангуяа мах бэлтгэлд 10.5 сая толгойг нь төхөөрч, эдийн засгийн эргэлтэд оруулах төлөв бий гэнэ. Түүнчлэн малын тэжээлд зориулж аюулгүй нөөцөд 12 100 тонн байгалийн хадлан, 4900 тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэжээ. Энэ нь хадлангийн бэлтгэл 57, тэжээл нөөцлөлт 75 хувьд хүрсэн дүн аж. Мөн малчид байгалийн хадлан 990 700, сүрэл 9000, ногоон тэжээл 22 200 тонныг бэлтгэсэн юм байна. Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй, үлдсэн нь хэтэрсэн учраас улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас, байгалийн цогцолбор газарт отроор өвөлжих малчин өрхийн хүсэлт, судалгааг нарийвчлан гаргаж буй аж.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар төмсөө бүрэн хураасан бол үр тариа, хүнсний ногооны хураалт 90 хувиас давжээ. Мөн энэ оны эхнээс аравдугаар сарын эхний хагас хүртэл 36.7 мянган тонн мах, махан бү тээг дэхүүнийг 139.7 сая ам.доллароор экспортолжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс экспортын хэмжээ 22.6 хувиар, орлого 29.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Цаашид мах ны экспортын хэмжээг өсгөхөд анхаарч буйгаас гадна шүлхий, цэцэг, мялзан өвчний дархлаажуулалтад мал сүргийг хамруулж, 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр годронгийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж буй зэргийг ХХААХҮийн сайд мэдээллээ.
С.Цэрэн