Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд сонгуулийн санал тоолох автомат 2000 төхөөрөмж худалдан авах 29.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгажээ. Манай улс 2012 оноос эхлэн автомат төхөөрөмжөөр санал авч, тоолж эхэлсэн юм. Эдгээрийн программ хангамж, ашиглалтын хугацаа ихдээ 12 жил бөгөөд 2024 оны нэгдүгээр сард дууссан аж. “Хар машин”-ы насжилт гүйцсэн гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) ныхон таван жилийн өмнөөс л сануулжээ. АН ынхан ч 2022 онд энэ талаар ярьж байв. Харин эрх баригчид тоолгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан үед төсвийг нь шийдэх гээд сууж буй нь энэ. Гэтэл эл төхөөрөмж зах зээлд бэлэн байдаггүй, захиалгаар үйлдвэрлэдэг аж. Үүнд жилийн хугацаа хэрэгтэй байдаг гэнэ. Ерөнхийлөгчийн сон гууль найман сарын дараа болно. Бэлтгэлээ базааж ам жих уу, эсвэл тэр үед саналын хуудсыг гараар тоолж, өнгөрсөн 10 гаруй жилийн дэвшлээсээ ухрах уу.
80 ХУВИЙНХ НЬ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСЖЭЭ
УИХ-аас 2011 оны арваннэгдүгээр сард Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан юм. Улмаар АНУ-ын “Domin ion voting systems” компаниас санал тоолох 2500 төхөөрөмж худалдан авч, үүнээс хойш зохион байгуулсан УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн ээлжит болон нөхөн 30 гаруй сонгуулиар ашиг лаад байна. Үүнээс өмнө сонгуулийн саналын хуудсыг гараар тоолж, энэ зуурт олон будилаан, маргаан гардаг байсан. Зарим нэр дэвшигч саналын хуудастай хайрцгаа авч зугтахаас эхлээд адал явдал өрнөдөг байлаа. Харин эл үйл явцыг автоматжуулснаар олон маргааныг цэгцэлсэн.
14 жилийн хугацаанд автоматжуулсан төхөөрөмжийн паркийг нэг удаа “сэлгэжээ”. 2020 онд сонгогчдын болон хэсгийн хорооны тоо өссөн, зарим машин элэгдэж, эвдэрсэн тул нэмж 250 төхөөрөмж авах хүсэлтийг СЕХ ноос гаргаж, УИХ төсвийг нь шийдсэн байна. Тухайн үед нэг тоног төхөөрөмжийн үнэ 2100 ам.доллар байсныг мэдээллийн сайтуудад тэмдэглэжээ. Тэгэхээр зургаан жилийн өмнө авсан 250 машинаас бусдынх нь буюу анх ны төхөөрөмжүүдийн программ хангамж, ашиг лалтын хугацаа бүрэн дууссан байх нь. Энэ бол нийт “хар машин”ы 80 хувь гэсэн үг. СЕХ A3 ныхон 2021 оноос л эл асуудлыг хөндсөн юм билээ. 2023 онд санал тоолох машинуудын программ хангамжийг шинэчлэх зорилгоор 21 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгасан ч эрх баригчид хэлэлцүүлгийн явцад хасаж орхисон юм. Үүнээс болж 2024 оны сонгуулиар бид хугацаа дууссан “хар машин” ашигласан байх нь. Тоног төхөөрөмж, программаа шинэч лэх төсөвгүй болсон сонгуулийн төв байгууллагынхан техникийн иж бүрэн үзлэг, оношилгоо хийж, нөөцөө ашиглан программыг дахин баталгаажуулсан гэнэ. “Монголчлох арга”аар буюу сэлбэгээ нөхөж, зассанаар УИХ ын болон орон нутгийн сонгуулийг ямартай ч явуулж чаджээ. Хугацаа дууссан төхөөрөмж ашигласан хэмээх хардлага, маргаан гарах учраас бүх хэсгийн хороонд хяналтын тооллого гараар давхар хийсэн байна. Одоо харин өнөөх “хар машин”уудыг дахин ашиглах боломжгүй. Тус хорооны Тамгын газрын дарга Д.БатЭрдэнэ “Сонгогчийн тооны өсөлттэй уялдуулан 2023 онд 507 төхөөрөмжийг нөхөж бүрдүүлсэн. Бид 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд санал авах, тоолох, дүн гаргах ICP2 загварын 3000 ширхэг төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслийг худалдан авахаар хүргүүлсэн. Гэвч шаардлагатай 41.7 тэрбум төгрөгөөс 30 хувь буюу 12.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталж өглөө” хэмээн ярьж байжээ. УИХын 2024 оны сонгуулиар улс даяар 2189 хэсгийн хороо байгуулан ажилласан аж. Улмаар 1500гаас доош сонгогчтой хэсэгт нэг, дээш бол хоёр “хар машин”аар саналын хуудсыг тоолдог. Гэхдээ эвдрэл, гэмтэл гарахад нөөцтэй байх шаардлагын үүднээс СЕХ 3000 гэсэн тоо гаргажээ. Ингээд энэ онд дээрх төсвийн хүрээнд 1000 ширхэг “хар машин” авч, эдүгээ техникийн баталгаажуулалтыг хийж буй юм билээ. Ийнхүү алгуурласаар үлдсэн 2000 машин авах болон түүнтэй холбогдох зардал болох 29.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт тусгасан аж. СЕХны дарга Н.Мягмар энэ талаар “АНУын “Dominion voting systems” компанитай 2012 онд гэрээ байгуулахад нэг төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, цүнх, тээврийн зардал зэрэг багцын үнэ нь 3300 ам.доллар байсан. Тэр үнээрээ ирэх оны төсөвт зардлыг нь тусгасан. Бид сонгуулиас өмнө хүлээн авч байж техникийн баталгаажуулалтаа хийнэ. Тиймээс ирэх оны эхний улиралд багтаан төхөөрөмжүүдээ авахаар үйлдвэрлэгч талтай ярилцаж байгаа” гэжээ. Сонгуулийн төв байгууллага нь хэдэн жилийн өмнөөс сануулаад байхад л хууль тогтоогчид нь төсвийг шийдэж өгдөггүй, эсвэл хасчихдаг, хойшлуулдаг. Гэтэл санал тоолох төхөөрөмжийг захиалах, үйлдвэрлэх, тээвэрлэх, шалгаж баталгаажуулах гээд олон үе шат бий. Эдгээр бэлтгэлийг хангахад хугацаа тун давчуу болчхоод байгаа аж. Тиймээс л СЕХ ныхон нүүрээ улалзуулан байж үйлдвэрлэгч талд “Мөнгө нь арай батлагдаагүй, гэхдээ тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байгаач” хэмээн гуйсан болж таарлаа. Мөн УИХ энэ долоо хоногт 2027 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Зарчмын зөрүүтэй санал гаргах хоёр дахь шатны хэлэлцүүлэг дууссан учраас “хар машин”ы төсөв хасагдах эрсдэлээс мултарсан гэсэн үг. Цагийг нь тулгаж төсвийг шийдэх ч амжуулаад төхөөрөмжөө авчраад ашиглана гэж найдъя.
ХАРДЛАГА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
Ээлжит болон ээлжит бус, нөхөн 30 гаруй сонгуулиар автомат санал тоолох машиныг туршсаны дараа “хар машин” тойрсон үл итгэл, хардлага өөрчлөгдсөн үү. 2012 онд сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Ингэхдээ нийслэлийн ИТХ-ын сонгуулийг эхний бөгөөд сүүлийн удаа УИХ-ынхтай хамт явуулсан байдаг. Саналын хуудас нь урт, олон нэр, хоёр сонгууль дунд нийслэлийн иргэд ч багагүй будилсан биз. Бас автомат төхөөрөмж анх удаа туршсан жил байлаа. Тиймээс уг сонгуулийн дараа ялагдсан улс төрийн намууд, нэр дэвшигчдээс олон гомдол, шүүмжлэл гарсан юм. Тэр хэрээр олон нийтийн дунд ч эл төхөөрөмжийн программыг өөрчилж болдог гэсэн ойлголт ч төрөв. Уг машиныг хакердсан гэсэн хардлага их байсан билээ. Ийм хардлага, гомдол өнөөдрийг хүртэл тасарсангүй. Тиймээс парламентаас 2015 онд Сонгуулийн тухай нэгдсэн хуульд “Хэсгийн хороодын 50 хүртэл хувьд түүвэрлэн, гараар хяналтын тооллого хийнэ” гэсэн заалт оруулсан. Энэхүү хуулийг 2019 онд хүчингүй болгосон юм. Улмаар 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн, 2023 онд УИХын сонгуулийн тухай хуульд “Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ” хэмээх заалтыг нэмсэн байна. Ийнхүү технологийн дэвшлийг ашиглан санал авсан ч үүнийгээ гараар давхар тоолдог болов. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “хар машин”ыг хакердсан тухай аудио бичлэг нийгмийн сүлжээнд тарсан. МАН-ын нэр гэжээ. Сонгуулийн төв байгууллага нь хэдэн жилийн өмнөөс сануулаад байхад л хууль тогтоогчид нь төсвийг шийдэж өгдөггүй, эсвэл хасчихдаг, хойшлуулдаг. Гэтэл санал тоолох төхөөрөмжийг захиалах, үйлдвэрлэх, тээвэрлэх, шалгаж баталгаажуулах гээд олон үе шат бий. Эдгээр бэлтгэлийг хангахад хугацаа тун давчуу болчхоод байгаа аж. Тиймээс л СЕХ ныхон нүүрээ улалзуулан байж үйлдвэрлэгч талд “Мөнгө нь арай батлагдаагүй, гэхдээ тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байгаач” хэмээн гуйсан болж таарлаа. Мөн УИХ энэ долоо хоногт 2027 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Зарчмын зөрүүтэй санал гаргах хоёр дахь шатны хэлэлцүүлэг дууссан учраас “хар машин”ы төсөв хасагдах эрсдэлээс мултарсан гэсэн үг. Цагийг нь тулгаж төсвийг шийдэх ч амжуулаад төхөөрөмжөө авчраад ашиглана гэж найдъя. дэвшигч нэгэн IT инженер залуутай энэ талаар ярилцаж буй бичлэг. Тэгвэл ТЕГын ОНХАны дарга Т.Баярхүү тухайн үед “Нийтэд тархсан аудио бичлэгтэй холбоотой асуудлыг шалгасан. Өмнө нь залилан хийж байсан нэр бүхий дөрвөн этгээд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх буюу хакердаж болно гэж бусдад итгүүлэхийг оролдож, хамтран ажиллах санал тавьсныг тогтоосон” хэмээн мэдэгдэж байжээ. Мөн иргэн Г.ГанОчир “2020 оны сонгуулийн үеэр МАН ынхан санал тоолох төхөөрөмжийг хакердсан, үүнд 175 тэрбум төгрөг зарцуулсан, үйл явцыг нүдээр харсан гэрч бий” гэх мэтээр мэдэгдэн, шуугиан тарьж байв. Түүнийг холбогдох бай гууллагаас шалгаад, худал мэдээлэл та раасан гэж үзэн саатуулсан түүх бий.
Энэ мэтээр хардлага тасардаггүй ч батлагдсан тохиолдол манайд алга. МИДАС зэ рэг төрийн бус байгууллага сонгуулийн үеэр ажиглалт хийж, гаргасан дүгнэлтэд гараар тоолоход 23 хуудасны тоо зөрсөн зарим нэг жишээ гарснаас өөр ноцтой зөрчил үгүйг онцолжээ. СЕХ бол технологийн дэвшлээ цээжээрээ хам гаалах нь мэдээж. Энэхүү автомат төхөө рөм жийг дэлхийн олон оронд ашиглаж байна. АНУ-д ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төхөөрөмжийг хакердсан тухай хардлага, мар гаан гарч байлаа. Гэвч өнөөдрийн нөхцөлд техникийн дэвшлийг ашиглахгүй байх боломжгүй. Мөн бүх хэсгийн хороонд гараар хяналтын тооллого давхар хийдэг болсон тул “хар машин” тойрсон эргэлзээ хардлагаас хэтэрсэнгүй явж иржээ.