Нийслэлд өнгөрсөн пүрэв гарагт цас орж, цаг агаар хүй тэрсний улмаас зам, талбай бүхэлдээ мөсөн гулгуур бо лон хувирлаа. Үүнийг дагаад замын хөдөлгөөн саатаж, ний тийн тээвэр, таксины хүртээмж ч “тэг” заав. Иргэд зорь сон газраа хүрэхийн тулд мөстсөн замаар аргагүйн эрхэнд алхаж, халтирч унахаас сэргийлэн биеэ чангалж, пингвин мэт гэлдэрч байна. Жил бүр өвөл болж, цас ордгийг мэдэх учиртай нийслэлийн удирдлагууд ганц удаагийн цасанд ингэтлээ сөхөрч, иргэдээ Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үүд сахихаас өөр аргагүйд хүргэлээ.
Гэтэл албаныхны тайлан бодит байдлаас дэндүү хол, цаасан дээрээ “гялалзаж” байна. Тэдний мэдээлснээр нийс лэлд хот тохижилтын 48 байгууллагын 3200 гаруй ажил тан 24 цагаар бэлэн байдалд ажиллаж буй гэнэ. Мөн тус гай зориу лалтын 647 машин механизм, 732 бичил төхөө рөмж тэй гөөр цас, мөс цэвэрлэхээр дайчлагджээ. Өнгөрсөн баа сан гарагт л гэхэд 855.5 тонн давс, 422.5 тонн бодис цацсан бөгөөд энэ өвлийн нөөц бүрдүүлэлт 80 хувьтай байгааг онцолсон юм.
Харамсалтай нь, ийм олон хүн, техник хэрэгсэл дайчилж, их хэмжээний давс, бодис цацсан гэх ч иргэдийн алхах зам мөсөн бүрхүүлтэй хэвээр. Өнөөх техник, хэрэгсэл нь нүдэнд үзэгдэж, ажлын үр дүн нь хөл дор мэдрэгдэхгүй бай гаа нь хачирхалтай. Цахим хуудсаа цас цэвэрлэж буй зургаар “дүүргэж”, бид ажиллаж байна хэмээн тайлагнах нь нэг хэрэг. Харин иргэд өглөө гэрээсээ гараад ажил, сургуульдаа аюулгүй хүрэх боломж бүрдүүлэх нь өөр хэрэг шүү, хотын дарга аа.
Өвөл болгон давтагддаг эл асуудлыг шийдэхийн оронд жил бүр ижил шалтаг тоочсоор л байх уу. Яагаад үргэлж цас орсны дараа сандралдаж, иргэдээ эрсдэлд оруулдаг юм бэ. Иргэд хотын даргыг гайхамшиг бий болгооч гэж хүсээгүй. Өглөө гэрээсээ гарахад явган зам нь мөсгүй, хүүхэд, ахмадууд халтирч унах аюулгүй, нийтийн тээвэр нь хүртээмжтэй байгаасай л хүсэж буй. Угтаа энэ бол хотын удирдлагын гавьяа болгон тайлагнах онцгой амжилт биш, иргэдийнхээ өмнө хүлээсэн наад захын үүрэг юм. Ганц удаагийн цасанд ингэж хөл алдах юм бол ирэх өвлийг нийслэлчүүд хэрхэн давахыг төсөөлөхөд ч бэрх. Иргэдэд зурагтай тайлан биш, халтирдаггүй зам хэрэгтэй байна.
Э.Сүйлэн