Багш, тогооч, туслах ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах нь
Хичээлийн шинэ жилийг угтан, Эрүүл мэндийн сайдын тушаалаар бага ангийн болон дотуур байр, цэцэрлэгийн багш, туслах багш, арга зүйч, тогооч, түүний туслах, гал тогооны нярав, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулдаг болсон билээ. Үүний хүрээнд боловсролын байгууллагууд уг кампанит ажлыг энэ сард багтаан зохион байгуулж дуусгахаар бэлтгэл хангаж эхэлжээ.
2025-08-18
Улаанбурхан өвчнөөр 13284 иргэн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ.
2025-08-12
Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийг энэ сард ашиглалтад оруулах үүрэг өгөв
Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны хуралдааны шийдвэрийн дагуу Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын шавыг тавьж байв. Найман давхар тус барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 95 хувьтай ч хөрөнгө оруулалт саатсанаар ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсоор буй гэнэ. Тиймээс шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, ашиглалт, хамгаалалтад анхаарч ажиллахыг, мөн барилгыг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүргийг салбарын сайд нь холбогдох албаныханд өгчээ.
2025-08-11
Мидокалм тарилгын уусмалыг зах зээлээс яаралтай буцаан татаж байна
Унгар Улсын “Гедеон рихтер” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас ирүүлсэн албан мэдэгдлийн дагуу А45009А цувралын мидокалм 100мг+2.5мг/мл тарилгын уусмалыг зах зээлээс эргүүлэн татах болсныг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ.
2025-08-11
Хятадаас хамгийн олон жуулчин хүлээн авчээ
Манай улсад энэ жил БНХАУ-аас хамгийн олон жуулчин иржээ. 2025 он гарснаас хойш Монгол Улс 483 609 жуулчин хүлээж авсны 30 орчим хувь буюу 141 мянга гаруй нь өмнөд хөршийн иргэн байна. Өнгөрсөн онд нийт жуулчний зонхилох хувийг солонгосчууд бүрдүүлж, хятад, оросууд удаалж байв. Харин одоогийн байдлаар хятад аялагчид тоогоороо тэргүүлж, орос, солонгосчууд ард нь “нэхэж явна”.
2025-08-05
Эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног эхэллээ
Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног өнөөдөр эхэлж байна. “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт: Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье” уриан дор олон улс энэ долоо хоногийг өнгөрүүлэх бөгөөд хүүхдээ зургаан сар хүртэл нь дагнаж, хоёр нас хүрэхэд нь бусад нэмэлт хоол өгөхийг ДЭМБ-ынхан зөвлөж байна.
2025-08-04
Бүс нутагт вакцины хамрагдалт буурсны улмаас халдварт өвчин нэмэгдэх хандлагатай гэв
Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудад тэр дундаа Монгол, Вьетнам, Камбож, Филиппин улсад хүүхдийн вакцинд хамрагдах хувь эрс багассаныг НҮБ болон ДЭМБ-аас мэдээллээ. Үүний хор уршгаар энэ оны эхээр нэр дурдсан орнуудад ханиад, томуу, менингит, улаан бурхны халдвар дэгдэж, олон хүүхэд эндэн, эрүүл мэндийн байгууллагуудад ч ачаалал үүсгээд байна. Вакцины хамрагдалт цаашид ч буурах хандлагатай байгааг тус байгууллагуудаас анхааруулсан. Энэ нь “Ковид-19”-өөс хойш иргэдийн вакцинд үл итгэх байдал нэмэгдсэн, уламжлалт хандлага, эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой гэж үзжээ.
2025-08-01
Амьгүй донорын ар гэрийнхэнд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэв
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн хуралдаж, тогтоолын дөрвөн төсөл баталлаа. Тодруулбал, Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг эцэслэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогод тооцох жилийн хүүг 11.34 хувиар тогтоосон байна. Мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж буюу оршуулгын зардлын хэмжээг 2021 оноос хойш мөрдөж буй, гурван сая төгрөг олгож ирснийг хэвээр үлдээжээ.
2025-07-25
Эмнэлэг хооронд дроноор 7-10 минутад цус тээвэрлэв
Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)ийнхөн авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан “AirTruck” буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус, цусан бүтэгдэхүүнийг хэрэгцээт эмнэлгүүдэд түргэн шуурхай тээвэрлэх төсөл хэрэгжүүлж буй билээ. Тус төв нь 70 гаруй эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүн нийлүүлдэг. Өмнө нь заавал түргэн тусламжийн машин, жолооч, сувилагчийн тусламжтайгаар тээвэрлэж, түгжрэлд хугацаа их алддаг байв. Тэгвэл 2023 онд ЦССҮТ-өөс Монгол, Японы эмнэлэг хооронд таван кг жинтэй цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор анхлан зөөвөрлөж байсан бол эдүгээ үйл ажиллагаагаа тогтмолжуулжээ.
2025-07-22