- Салалт 32.5 хувиар өсжээ-
Манай улсад өнгөрсөн жил л гэхэд 4500 орчим хос гэрлэлтээ цуцлуулжээ. Тэгвэл 2021 онд эл үзүүлэлт 3391 байсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурдаж. Өөрөөр хэлбэл, гэр бүл салалт нэ мэгдсээр жил бүр эл тооноос буухаа больсон аж. Хосууд хамтын амьдралаа эцэс болгоход ханилсан жил нь төдийлөн нөлөөгүй бөгөөд харин ч тогтвор суурь шилтай гэр бүлүүд салах нь хамгийн их байгааг статистикаас харж болно. Тухайлбал, 2025 онд салсан хосуудын 63.3 хувь нь арваас дээш жил хамт амьдарсан байна. Нэгэн цагт биенээ хайрлаж, өрх гэр үүсгэн, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, зовлон жаргалаа хуваалцаж явсан хүмүүс “хоёр тийш” болох шийдвэрийг мэдээж тийм амар гаргахгүй нь ойлгомжтой.
Энэ нь олон шалтгаантай ч ихэнхдээ санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан, хэн нэгнээ хүчирхийлэх, хууран мэхлэх, үр хүүхдээ үл хайхрах, ажил хөдөлмөр эрхлэхгүй байх, архидан согтуурах зэрэг нь голлон нөлөөлдгийг судлаачид хэлсэн.
Мөн төр засгийнхан нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлүүдийг бодлогынхоо гадна гээснээс болж өдгөө төрөлт сүүлийн 20 жилийнхээ хамгийн доод түвшинд хүртлээ буурч, гэр бүл салах нь ч ийн олшроод байгаа юм. Тэдний ахуй амьдралыг өөд нь татахуйц бодит дэмжлэг, бодлого бараг байхгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. Бидний олуулаа болох, иргэн бүрээ ажилтай, орлоготой байлгах мөрөөдөл үндсэндээ замхраад удаж буй. Үндсэн хуулийн хаа 16.11т “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заачхаад эл үүргээ төдийлөн биелүүлэлгүй өнөөдөртэй золгожээ.
Нэг, хоёр, цаашлаад тав, арван жил амьдарсан хосууд хүртэл ямар ч эргэлзээгүйгээр гэрлэлтээ цуцлуулсаар байгаа нь зөрчил үүссэн даруйд тэдэнд тусламж авах боломж өнгөрсөн хугацаанд хомс байсантай холбоотойг сэтгэл зүйчид хэлж буй. Харин ирэх сарын 1-нээс өнөөгийн нөхцөл байдал өчүүхэн ч болтугай өөрчлөгдөнө гэдэгт олон нийт итгэж байгаа юм. Учир нь манай улс Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиа өнгөрсөн долоо дугаар сарын 3-нд баталсны дагуу саяхан гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болсон билээ. Төрөлжсөн шүүхийн үйл ажил лагааг хуулийг хүчин төгөлдөр мөрдүүлэх хугацаагаар буюу 2026 оны арваннэгдүгээр са рын 1-нээс эхлүүлэх юм. Дагнасан шүүхийн үндсэн зорилго нь мэдээж гэр бүл салалтыг бууруулах, тэднийг эвлэрүүлэх тухай биш ч тулгамддаг асуудлуудыг нь бодитоор үнэлж, хуулийн туслалцаа үзүүлээсэй, хүүхдийн эрхийг хамгаалж, хүчирхийллээс ангижрах арга зам санал болгоосой гэж иргэд хүсэж байна.
“ДАГНАСАН ШҮҮХ НЬ ЦЭЭРЛҮҮЛЭГ БУС, АСУУДЛЫГ АНАГААДАГ ГАЗАР БАЙНА”
Хосууд “хоёр тийш” болж буй шалтгааныг хэдэн тоогоор хэмжих боломжгүй нь ойлгомжтой. Үүний цаана иргэний эрх, хүүхэд хамгааллын зөрчил, цаашлаад хүний амь ч яригддаг тул тэднийг шууд буруутгах, гэрлэлтээ цуцлуулж болохгүй гэж хэн ч шахаж шаардах эрхгүй. Гэхдээ сүүлийн таван жилийн хугацаанд гэр бүл салалт 32.5 хувиар өссөн нь тоохгүй өнгөрүүлж болохгүй үзүүлэлт юм. Мэргэжлийн байгууллагуудын сүүлийн үед хийсэн судалгаануудад ч хосуудын харилцаа тогтворгүй болж буйг онцлоод, үүнд ажил гүйдэл, өрхийн орлого, орон сууцын хэрэгцээ, архины хэрэглээ, үнэнч бус байдал, сэтгэл зүйн дарамт зэрэг нь голлох хүчин зүйл болсныг дурджээ. Мөн гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжинэ гээд хүмүүсийг хүчээр хамт амьдруулах нь зөв бодлого биш гэдгийг ч тодотгосон байна. Харин хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжтой хосуудад тусламж үзүүлэхийн зэрэгцээ хүчирхийлэл, дарамттай орчноос ангижрах шаардлагатай хүмүүст шуурхай арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангах нь чухал аж.
Тиймээс гэр бүлүүдэд тулгамдаж буй эдгээр асуудлыг дагнасан шүүх шийдвэрлэж чадах уу гэдэг нь л өнөөгийн бидний хариулт нэхэж буй асуулт юм. Мэргэшсэн шүүх байгуулах нь гэр бүлүүдийг хамгаалах дан ганц баталгаа болохгүй. Гагцхүү хүчирхийлэлтэй харилцааг эвлэрүүлэх гэж оролдохгүй байх, шүүхийн бүрэлдэхүүнд орж ажиллах сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагчид нь үүргээ бодитоор хэрэгжүүлэх, хүний эрх, хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хамгаалах тогтолцоо бүрдүүлэх нь чухал гэдгийг эрх зүйчид хэлсэн. Нийслэл дэх Гэр бүл, хүүх дийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн энэ сарын 21-нд болсон нээлтийн үеэр үүрэг чиглэл, зорилго, ажиллах дүрэм журам, хэм хэмжээг нь олон нийтэд тодорхой танилцуулсан билээ. Анхан шатны шүүхэд 12, давж заалдах шатныхад таван шүүгч ажиллуулахаар томилоод буйг мэдээлсэн.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт “Дагнасан шүүх нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг мэргэшсэн тогтолцоогоор шийдвэрлэж, хүний эрх, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаална. Ингэхийн тулд л хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах болон сэтгэл зүйч ажиллуулахаар хуульд заасан. Энэ нөхцөлийг ч хэдийн бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, энд гэмт хэрэг, маргаан шийдвэрлэхээс илүүтэй зөрчлийн шалтгааныг ойлгож, талуудын хариуцлагыг ухамсарлуулах, эрх ашигт нь нийцсэн тогтвортой шийдэлд хүрэхийг чухалчилна. Хүний амьдрал, гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх ашигтай холбоотой хэргийг шүүх учраас хууль зүй, сэтгэл судлал, социологийн салбар дундын хамтын ажиллагаа ч бас чухал үүрэгтэй. Яллаж, цээрлүүлдэг бус, асуудлыг эдгээн шийдвэрлэдэг, анагаадаг газар байх болно” гэж мэдэгдсэн юм. Мөн Олон улсын эрх зүйн хөглийн байгууллагын ерөнхий захирал Жан Бийгл “Монгол Улсын шүүхийн тогтолцоонд, тэр дундаа нийгэм даяараа гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалахад эл төрөлжсөн байгууллагын үйл ажиллагаа том дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна. Цаашид шүүгч, шүүхийн ажилтнуудыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэдгээ ч илэрхийлсэн.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ХУГАЦААНД ЭХНЭР, НӨХРӨӨ ХӨНӨӨДӨГГҮЙ БАЙХ ЁСТОЙ
Гэхдээ Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэхээс өмнө нь ч гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан хосуудад эвлэрэх хугацаа олгодог л байсан. Харамсалтай нь, тэр хугацаанд үүссэн зөрчлийг шийдвэрлэх, харилцааг нь засах мэргэжлийн тусламж хангалтгүй, ямар ч эргэх холбоогүй, сэтгэл зүйн болон бусад зөрчлийг арилгахад огтхон ч дэмжлэг үзүүлээгүйг иргэн А хэлсэн юм. Тэрбээр гурван хүүхэдтэй, долоон жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандсан ч эвлэрүүлэн зуучлах хугацаанд үйлчилгээ огт аваагүй. Хууль, эрх зүйн ямар ч туслалцаа үзүүлээгүй гэв. Түүний хэлснээр шүүхээс зөвлөсөн эвлэрэх хугацаанд хосууд заавал гэрлэлтээ цуцлуулахаас татгалзахдаа гол нь биш, зуучлал нэрийн дор тэднийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг хөндсөн. Мөн эл хугацаанд эхнэр, нөхрөө хөнөөсөн цөөнгүй хэрэг гарсныг ч уншигчид мартаагүй байх. Тэгэхээр шинэ шүүхийн ажиллах үндсэн зарчим нь гэр бүлүүдийг ийм аймшигтай нөхцөлд оруу лахгүй, шаардлагатай үед хосуудад тохирсон шийдэл санал болгодог байх ёстой аж.
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүү хэд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, хууль зүйн туслал цаа үзүүлэгчид ажиллах аж. Зарим хос түр зуурын зөрчил, харилцааны үл ойлголцол, эдийн засгийн хүндрэлээс үүдэн салалтыг сонгосон тохиолдолд тэдэнд хууль, эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэн, бодитой шийдвэр гаргахад нь туслах гэнэ. Хэрэв шүүх гэр бүлүүдэд тодорхой хугацаанд эвлэрэх боломж олгосон ч эл хугацаанд мэргэжлийнхэн тэдэнтэй уул захгүй, зөрчлийн шалтгааныг тодруулахгүй, шаардлагатай зөвлөгөө өгөөгүй тохиолдолд энэ талаар дахин гомдол мэдүүлэх эрхтэй болж буй. Өөрөөр хэлбэл, эл үйлчилгээний чанарыг хэдэн хосыг гэрлэлтээ цуцлуулахаас сэргийлснээр бус, талууд шийдвэрээ дарамт шахалтгүй гаргасан, эсэх, хүүхдийн эрх ашиг хамгаалагдсан, үгүйгээр үнэлэх юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлснээр төрөлжсөн шүүхэд ажиллах хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хосуудын амьдралын нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж, шаардлагатай үед хүүхэдтэй ганцаарчилсан болон хамтар сан ярилцлага хийсний үр дүнд тайлан боловсруулах зэрэг чиг үүрэгтэй ажиллах нь. Хүүхэд хэний асрамжид үлдэх, эцэг, эхтэйгээ хэр хэн харилцах зэрэгт ч анхаарна. Тэгвэл эвлэрүүлэн зуучлагч нь талуудын хоорондын маргааныг хэлэлцүүлж, харилцан зөвшилцөх боломжийг судлах, тохиролцоонд хүрэхэд нь туслах үүрэгтэй. Харин сэтгэл зүйч нь маргааны я цад гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйг үнэлж, шаардлагатай гэвэл сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа үзүүлнэ. Тэр дундаа эцэг, эх нь салж буй үед хүүхдэд айдас түгшүүр, буруутай мэт мэдрэмж төрөх, аав, ээжийнхээ аль нэгийг сонгох зэрэгт сэтгэл зүйн гэмтэл авдаг тул нас, хөгжлийн онцлогт нь тохирсон арга барилаар ажиллах гэнэ.
Хэдийгээр албаныхан шүүх бүрэлдэхүүнд ажиллах мэргэжлийн багийнхны чиг үүргийг ийн тодорхойлсон ч хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, бэлтгэл, сургуулилалт нь хэр хангагдсанаар цаашид гарах бодит үр дүнг хэмжих биз ээ. Ямартай ч сонгон шалгаруултад тэнцсэн мэргэжилтнүүдийг энэ сард Герман, Канад, Японы туршлага, хөтөлбөрт тулгуурласан анхан шат ны сургалтад 14 хоногийн хугацаатай хамруулсан байна. Үүнээс гадна гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчдийг Шүүхийн академи болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хамтарсан дөрвөн өдрийн тусгай сургалтад хамруулсан л гэнэ. Мөн эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх саргалтад хамрагдсан 25 оролцогчид гэрчилгээ олгосон талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлсэн юм.