Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг”
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг монгол ёс уламжлалаар өрх-гэрийн өмөг түшиг, улс-гэрийн сүлд хийморь болсон эрчүүд маань бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим байж гэмээнэ айл өрхийн амьдрал тэгширнэ.
2026-02-10
“Улаанбаатар метро төсөл” байгаль орчин, нийгмийн эрсдэлийн шаардлагыг хангажээ
Энхтайваны өргөн чөлөөний дагуу газар доогуур 20-30 метрийн гүнд 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар метро төсөл”-ийн бүтээн байгуулалтын тодорхой хэсгийг гадаадын зээлээр санхүүжүүлэхийн тулд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг заавал хийлгэсэн байх шаардлагатай. Тэгвэл уг үнэлгээг боловсруулж дууссаныг өчигдөр мэдээллээ.
2026-02-10
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10- ны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” хэмээн заасан байдаг. Үүний дагуу намуудын санхүүгийн жилийн эцсийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусах юм. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намд бүгдэд нь хуулийн эл заалт хамаатай. Хэрэв хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлэхгүй бол тухайн намыг идэвхгүйд тооцож, сонгуульд оролцох эрхийг нь хасах зохицуулалттай.
2026-02-10
Бумбатын рашаан, булгийн усыг хамгаалахаар хөв цөөрөм байгуулна
Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулан хамгаалах зорилгоор 16.9 мянган шоо метрийн багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар болжээ.
2026-02-09
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. Тодруулбал, иргэдийн хүсэлтийн дагуу “Баялаг ундраа”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зах, “И-Март”, “Номин” зэрэг сүлжээ дэлгүүр өчигдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал 00:00 цаг хүртэл ажиллахаа мэдэгдлээ. Харин бусад зах, худалдааны төв түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтойгоо илэрхийлсэн байна
2026-02-09
Үндэсний хувцасны трэнд: Энгийн атлаа иж бүрэн
Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоуг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр ирэх жилийн трэнд гоёлыг танилцуулсан бөгөөд минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын үйлдвэрлэгчид түлхүү онцолжээ.
2026-02-09
“Би эрчүүдэд ер ялагдаж байгаагүй”
Хүсвэл Нисимура Мако хэнийг ч айлгаж чадна. Энэ япон эмэгтэй гадаад байдлаараа айдас хүрмээр “амьтан” уг нь биш. Якуза (гэмт бүлэглэл, түүний гишүүн)-гийн уламжлалыг мэдэх хүн л бие дээрх шивээс, чигчий хурууных нь нэг үе байхгүйг анзаарч, түүнтэй наргиж наадахгүй байх нь дээр болохыг шууд ойлгоно.
2026-02-09
“Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажлыг 2028 онд эхлүүлнэ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Айлчлалын хүрээнд дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар тус улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож байна.
2026-02-09
Монголын хөрөнгийн биржийн орлого 20.5 хувиар буурлаа
МХБ 2025 оны санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Өнгөрсөн жил тус бирж нь үндсэн үйл ажиллагаа болох арилжааны шимтгэл, хураамжаас 10.7 тэрбум, хүүгийн орлогоос 34.6 тэрбум төгрөг олсон байна. Энэ нь 2024 оныхоос үйл ажиллагааны орлого 20.5 хувиар буурсан дүн болов. Ийнхүү орлого буурахад 2024 онд нэг ч IPO гараагүй, үнэт цаасны арилжааны хэмжээ буурсан зэрэг нь нөлөөлсөн аж.
2026-02-09