Иранд өдөөсөн дайнаа Конгрессийн зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэхийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампад хориглосон шийдвэр гаргалаа. Уг тогтоолыг 215 гишүүн дэмжиж, 208 нь эсэргүүцжээ. Дэмжигчдийн дотор БНН-ын дөрвөн гишүүн байв. ВВСгийн сурвалжлагчийн тэмдэглэснээр хэрэв энэ шийдвэрийг Трампын намын гишүүдээс бүрддэг Сенат эс дэмжвэл Ираны эсрэг дайныг бүрэн зогсооход энэ тогтоол тусална гэдэг төвөгтэй болно.
Иранд эхлүүлсэн дайныг үргэлжлүүлэх, эсэх асуудлаар БНН дотроо санал зөрөлдөөнтэй бай гааг Төлөөлөгчдийн танхимын шийдвэр харууллаа. Цэргийнхний бүрэн эрхийн тухай 1973 онд батлагдсанхуульёсоорКонгрессийнзөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч 60 хоног л цэрэг дайны үйл ажиллагаа явуулж болдог. Энэ хугацаанд багтаж тэрбээр дайныг зогсоох, эсвэл дайныг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөхийг Конгрессоос хүсэх ёстой. Гэтэл энэ хугацаа тавдугаар сарын 1-нд дуусчхаад байхад Трамп зөвшөөрөл хүсэж Конгресст хандсангүй. Уг нь АНУ, Иран хоёр гал зогсоохоор дөрөвдүгээр сарын 8-нд урьдчилан тохирсон ч хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн байлдааны ажиллагаа одоо хэр нь үргэлжилсээр. Сая Төлөөлөгчдийн танхимд санал хураахаас өмнөхөн Трамп мэдэгдэхдээ гал зогсоох асуудлаарх яриа хэлэлцээ амжилттай явж байгаа, ойрын өдрүүдэд дуусна гэж хэлсэн байдаг. Гэтэл цэргийн мөргөлдөөн ер зогсохгүй, хажуугаар нь Пакистан, Катар болон бусад зуучлагчийн яриа хөөрөө ч явж л байна гэж мэдээлж буй.
Ираныг буулт хийлгэхийн тулд ихээхэн хохирол учруулах томоохон ажиллагаанд ойрхон байгааг харуулж, үүгээрээ Тегераны дэглэмд дарамт үзүүлэх оролдлогоо АНУ орхихгүй байгаа бол Иран ч эсэргүүцэн тэмцэхэд бэлэн хэвээр, шаардлага гарвал Персийн булангийн улсуудад байгаа Америкийн баазууд, дэд бүтцэд цохилт өгөх боломжтой гэдгээ харуулахыг эрмэлзсээр байна. Хялбархан ялна гэж тооцож дайнд оролцсон айхтар алдаанд орооцолдчихоод одоо Трамп тун төвөгтэй байдалд байна. Ираны удирдагчид болохоор дэглэмээ хамгаалахын төлөөх тэмцлээсээ ухрах бодолгүй. Дональд Трампын гаргаж буй шийдвэрүүдэд сэтгэл дундуур байдал БНН-д нь улам нэмэгдсээр. Төрийн өндөр албанд Трампын хийж буй томилгоог зөвшөөрөхгүй БНН-ын хууль тогтоогчдын тоо ч олширсоор. БНН-ын Билл Кэссиди, Жон Корнин нарыг Сенатын гишүүнээр улираан сонгохыг Трамп эсэргүүцсэний дараа намынх нь дотор түүнийг эсэргүүцэх хандлага улам хүчтэй болж байна. Холбооны орон сууц санхүүжүүлэх агентлагийн захирал Билл Пултийг Үндэсний тагнуулын газрын даргад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгч төлөвлөж буй нь намынхны нь дургүйцлийг хүргэх бас нэг шалтгаан болжээ. Сенатын гишүүн Мит Макконел энэ албанд нэр дэвшигч нь аюулгүй байдлын салбарт туршлагатай нэгэн байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Р.Жаргалант