Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачлагч улс орнуудыг хамруулан Үндэсний их баяр наадмаар (долоодугаар сарын 11-13-нд) анх удаа тэмдэглэхээр болсон. Адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг олон оронд сурталчлан таниулах эл өдрүүдэд 56 орны зочин, төлөөлөгчид манай улсыг зорин ирэх нь. Тиймээс адууны өв соёлыг сурталчлан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс гадна эрдэм шинжилгээ, соёл, урлаг, спортын цуврал үйл ажиллагаа, 10 мянган морьтны жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэр үеэр “Physical Asia” шоуны оролцогчид Монголд ирэх гэнэ. Япон, БНСУ, Филиппин, Австралийн багийн шилдэг оролцогчид “Дэлхийн адууны өдөр”өөр 10 мянган морьтны жагсаалд оролцохоо мэдэгдэж, урилгаа авчээ.