Элсэлтийн шалгалтад 49 014 хүүхэд бүртгүүлсний 72 хувь нь математик сонгожээ
Элсэлтийн шалгалтыг энэ сарын 25-28- нд улсын хэмжээнд зохион байгуулна. Эхний өдөр хүүхдүүд түүх, англи хэлний хичээлээр шалгуулах бол 28-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтад хамрагдах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн өдөр нийт 10 хичээлээр шалгалт өгөх бөгөөд заасан хугацаанаас нэг цагийн өмнө шалгалтын байранд очиж, анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.
2026-06-09
АН: Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ. Эх орноо хамгаалахаар явсан цэрэг хөвгүүд амиа алдсаар байгаагийн хариуцлагыг тус намын бүлгийнхэн Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас нэхэж, түүнийг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардаад хоёр долоо хонож буй. Гэвч Ерөнхий сайд ямар нэг хариу өгөөгүй нь “Хариуцлага тооцох шаардлагагүй” гэсэн үг хэмээн тэд ойлгож буй гэв. Тиймээс тэд Н.Учралыг өөрийг нь огцруулах асуудал хөндөхөөр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
2026-06-09
Илэнх, Эрин голд загас нутагшуулах төсөл эхлүүлэв
Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, зориудаар үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилгоор 2019 оноос “Чулуут тул-2030” төсөл хэрэгжүүлж, Сэлэнгэ мөрний эх Чулуут голд гурван сая гаруй жарамгай нутагшуулсан “Байгалийн загас үржүүлэг” төрийн бус байгууллагынхан “Илэнх” хэмээх ээлжит төслөө танилцууллаа.
2026-06-09
Ээлжийн амралтын цалинг өгөхгүй бол хөдөлмөрийн байцаагчид хандаарай
ГБХНХЯ-ны дэргэдэх Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн их тулгамддаг хууль, эрх зүйн асуудалд хариулт өгөх “Түгээмэл 10 асуулт, хариулт” мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэудаадээлжийн амралттай холбоотой маргааныг хэрхэн шийдүүлэх талаар онцолжээ. Тодруулбал, ээлжийн амралт авах үеэр байгууллага нь түүнд тохирсон мөнгийг тусад нь бодож өгөхгүй байх зөрчил цөөнгүй бүртгэгддэг аж.
2026-06-09
Хүүхдийн хөгжлийн ордон бус, эрх мэдэлтнүүдийн ямбаны газар болох вий
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Ерөнхий сайд Н.Учрал Сүхбаатарын талбайн баруун талдбайрлахУлаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, Хүүхдийн төлөө сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлахаа мэдэгдсэн. Түүний хэлсэнчлэн манай улсад хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай хамгийн их дутагдаж буй. Гэхдэээнэнь нүдээолсон шийдэл, эсэх талаар судлаачид олон талын байр суурь илэрхийлэх болов. Хүүхдэд зориулсан хэдэн өрөө гаргаж, сургалт явуулах нэрээр элдэв байгууллагынхан тухалж, тэдний оффис болох вий гэсэн хардлага нийгэмд үүсээд байна.
2026-06-09
СЕХ-ны гишүүнд дөрвөн хүн нэр дэвшүүлэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. СЕХ нь нийт есөн гишүүнтэй. Тэднээс дарга болон нарийн бичгийн даргаас бусад нь орон тооны бус гишүүн байдаг юм. Тэгвэл тус хорооны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон билээ.
2026-06-09
“Монголд ажиллагсдын 46 хувь нь нийгмийн даатгалд хамрагддаггүй”
Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 114 дүгээр чуулган “Платформ эдийн засаг ба дэлхийн хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдвийн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд болж өндөрлөлөө. Чуулганд дэлхийн улс орнуудын Засгийн газрын гишүүд, ажил олгогч эзэд, ажилтнуудын төлөөлөл оролцож, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн сорилт, боломжуудын талаар хэлэлцэн, нийгмийн шударга ёсыг ахиулах асуудлаар санал солилцжээ.
2026-06-09
Тендерт шалгаруулсны хариуд хахууль нэхсэн гэх албан тушаалтныг шалгаж дуусжээ
“Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д эрх бүхий албан тушаал хашдаг З.Эрхэмбаярыг АТГ-ынхан шалгаж дуусжээ. Тэрбээр тус компаниас зарласан нэг бус тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас хахууль өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон юм байна. Тухайлбал, ажлын тусгай гутал, хувцас авах тендерт шалгарсан компанийн захирал эмэгтэйтэй “Телеграм” сүлжээ ашиглан холбогдож, ажил үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө шагнал, урамшуулал өгөхийг шаардсан хэмээн буруутгагджээ.
2026-06-08
Зайсанд барилга барихын тулд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асанд хахууль өгсөн үү
Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Б.Мөнхболдод холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн. Тэрбээр Зайсангийн аманд байрлах 2329.6 ам метр газарт орон сууц барих архитектур төлөвлөлтийн А даалгавар гаргуулахын тулд бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт холбогдсон юм.
2026-06-08
Ирвэс хамгаалах үндэсний сүлжээ байгуулна
Ирвэс хамгаалах сан (SLCF) болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн багш, судлаа чид хамтран ирвэс хамгаалах үндэсний сүлжээ байгуулахаар болжээ.
2026-06-08