“Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөрийн сургагч багш бэлтгэх RISK хөтөлбөр”-ийг Онцгой байдлын ерөнхий газар, Монголын хүүхдийн зөвлөл хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлжээ. Тодруулбал, 10-12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай сургагч багшаар бэлдсэн байна. Сурагчид 101, 105 дугаарт дуудлага өгөх, утаанаас аюулгүй гарах, галын хор ашиглах, аврах тусламж хэрхэн үзүүлэх талаар суралцжээ.
Мөн 72 цаг буюу гурав хоногийн хугацаанд яаралтай тусламжийн цүнх бүрдүүлэх, гэр бүлийн уулзах цэг төлөвлөх, аврах техник, багаж хэрэгсэл ашиглах, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголт өгөх “Боосай карт” тоглоом бүхий найман өртөөгөөр дамжин, онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулсан байна. Түүнчлэн даалгавруудыг амжилттай гүйцэтгэсэн, багаар ажиллах чадвар, санаачилга, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдсөн байдлыг үнэлж, шилдэг сурагчдыг шалгаруулан урамшуулсан аж. Шилдэг оролцогчдод уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын онлайн уулзалтад оролцох, Онцгой комиссын хүүхдийн зөвлөхөөр нэг өдөр ажиллах, сургуулийнхаа аюулгүй байдлын би чил төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах эрхийн бичиг олгожээ.
Ч.Цэлмэг