Ирвэс хамгаалах сан (SLCF) болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн багш, судлаа чид хамтран ирвэс хамгаалах үндэсний сүлжээ байгуулахаар болжээ. Ингэснээр цоохор ирвэс хамгаалах ажлын үр дүн, уялдаа холбоог сайжруулах, экосистемийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэх гэнэ. Эдгээр байгууллагын төлөөлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Монголын ирвэс хамгаалах үндэсний сүлжээний засаглалын бүтцийг тодорхойлох, удирдах зөвлөл болон ажлын хэсгийг томилох, дүрмийн төсөл боловсруулах асуудлаар санал солилцжээ.
Ж.Сувд