Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хурган дарга үзгийн үзүүрээр шийдэж, лиценз олгож байгааг эсэргүүцэж байна

Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг “Аурум металс” ХХК-д 2015 онд алт, зэсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчин
2023-03-13

Шивээхүрэнгийн боомтоор автомат удирдлагатай 20-30 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж байна

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа экспорт, импортыг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм
2023-03-13

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам дагуух карьеруудыг нөхөн сэргээх даалгавар өгөв

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын өргөтгөл, засварын ажилд ашиглах зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газруудыг бүрэн нөхөн сэргээж, цэвэрлэх тухай хугацаатай албан даалгаврыг БОАЖ-ын сайд зарим аймаг, дүүргийн Засаг дарга болон БОАЖГ-ын удирдлагад хүргүүлжээ
2023-03-13

Үйлдвэрийн бохир уснаас ундаалж байсан хар сүүлтийг байгальд нь буцаажээ

2023 оны гуравдугаар сарын 10-нд Даланжаргалан сумын ойролцоох “Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна хэмээн сумын иргэн Н.Ням-Очир мэдээлэл өгсний дагуу тус газарт 2 хоног тандалт ажиглалт хийж, баяжуулах үйлдвэрээс урсан гарах бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор хар сүүлт зээрийн 2 настай бодгаль байсныг тогтоов.
2023-03-13

461 дүгээр хаалттай хорих ангийн мэдүүлэг авах өрөөний сандлыг сольжээ

Өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн ийнхүү шийдвэрлэсэн байна
2023-03-13

БНМАУ-ын үеийн хуулийг хэрэглэсэн тогтоолыг шүүгч нар хэрхэн үнэлэх бол

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоон, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй
2023-03-13

Төрийн өмчит компанид 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа
2023-03-13

Сэлбэ голын хөвөөнд барилга барьж буй “Хурд групп”-ийн удирдлагыг шалгуулахаар АТГ-т ханджээ

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж нь Баянзүрх дүүргийн I хорооны нутаг, “Чингис хаан” зочид буудлын баруун талд, Сэлбэ голын эрэгт 25 давхар орон сууцын “Сансар гарден” хотхоныг хууль зөрчин барьж буй гэж үзсэн иргэд АТГ-д ханджээ
2023-03-13

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг мөрдөж дуусав

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ
2023-03-13

Татвар төлөхөөс зайлсхийсэн ОХУ-ын иргэнд ял оножээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 09,10-ны өдрүүдэд хянан хэлэлцэж
2023-03-13

Хөвсгөл аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж
2023-03-13

1115 иргэнд ипотекийн зээл олгожээ

Энэ оны эхнээс гуравдугаар сарын 10-ны байдлаар 1115 иргэнд 115.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосныг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ
2023-03-13

“Хотынх, хөдөөнийх гэж ялгаварлан гадуурхдаг, талцан хуваагддаг хандлагаа өөрчлөхөөс орон нутгийн хөгжил эхэлнэ”

Хөдөөг хөгжүүлж, орон нутагт шилжин суурьшигчдад амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд юу хийх ёстой, Засгийн газар энэ чиглэлээр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй, аймаг, сумуудад нүүж очсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаашид хэрхэн дэмжих зэрэг асуултад хариулт өгч, олон нийтэд нэгдсэн мэдээлэл хүргэсэн “Хөдөөний сэргэлт” чуулган өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотод боллоо
2023-03-13

Даац хэтрүүлэн тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч нарт тооцох хариуцлагыг нэмнэ

023 оны ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилтын хүрээнд авто замын барилгын норм, нормативыг шинэчилж 1274 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Түүнчлэн 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлэх юм. Харин одоо барьсан замаа яаж хайрлах вэ, хэрхэн арчилж хамгаалах вэ гэсэн асуудал шинээр зам барихаас дутахгүй чухлаар тавигдаж байна.
2023-03-13

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Маргааш өдөр Архангай, Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатарт өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө 7 хэмийн хүйтэн байна. 
2023-03-13

Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлагад дүгнэлт шинжилгээ хийжээ

Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны нэгдүгээр сард 7984 дуудлага мэдээлэл ирсний 1309 нь хүүхдийн эрх, хамгаалал, 728 нь зөвлөгөө хүссэн, 2973 нь мэдээлэл хүссэн, 2971 нь зорилтот бус буюу тасарсан, тоглосон дуудлага эзэлж байна.
2023-03-12

Нутгийн зүүн хагаст цас орж, цасаар шуурна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарах боловч 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-03-12

Монголын Ил Хаант Улсын Газан хааны Тэргүүн сайдаар ажиллаж байсан Рашид ад-Дины “Судрын чуулган” бүтээлтэй танилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Топкапы ордон музейд зочилж, Монголын Ил Хаант Улсын Газан хааны Тэргүүн сайдаар ажиллаж байсан Рашид ад-Дины бүтээсэн “Судрын чуулган” бүтээлтэй танилцав.
2023-03-12