Сураггүй алга болсон хоёр хүүг олжээ
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг шуурхай бүлэгт хуваарилан 5 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.
2023-11-09
Ял эдэлж байсан 4 иргэний эрхийг сэргээжээ
Шалгалтаар 93 зөрчил илэрсэн ба түүнийг арилгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад 9 шаардлага хүргүүлэв
2023-11-09
2872 гэмт хэргийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээг
2023-11-09
Иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллагаас лавлагаа авах гэж цаг алдахгүй нь
Тодруулбал, иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллага руу явахгүй, ТҮЦ машин болон “E-Mongolia” системээс лавлагаа авах гэж цаг алдахгүй болох нь. Үүний хүрээнд БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” компанид lavlagaa.e-mongolia.mn систем нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд гадаад улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй нь. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд виз мэдүүлгийн бусад байгууллагад дээрх lavlagaa. e-mongolia.mn системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцоход зориулсан энэхүү системийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн юм. Одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 15 байгууллагын 87 үйлчилгээг уг системд нэвтрүүлээд байгаа гэнэ.
2023-11-09
Байшин шатсанаас нэг хүн амиа алджээ
Түймрийн шалтгааныг тогтоохоор өдгөө холбогдох албаныхан ажиллаж буй юм байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах нь ихэссэн тул иргэд, айл өрхүүд галын аюулгүй байдлаа хангахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Үүнээс өмнө галын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай осол Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 26-нд гарсан юм.
2023-11-09
Монгол хэл, бичгийн чиглэлээр хийсэн суурь судалгааг танилцуулав
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2023.11.08) хуралдлаа.
2023-11-09
"Залуучуудын зохистой хөдөлмөрийн төлөө нэгдье" өдөрлөг зохион байгуулав
Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагууд, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын удирдах ажилтнуудад уг хакатоноос шалгарсан төслүүдийг танилцуулсан ба зарим төсөл хөтөлбөрүүдэд шууд болон техникийн дэмжлэг үзүүлэх анхны хэлцлүүд хийжээ.
2023-11-09
“Монголын сайхан бичигтэн” уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулна
“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Үндэсний монгол бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг энэ жил найман ангиллаар явуулах аж. Тухайлбал, 1-11, 12 дугаар ангийн сурагчид, насанд хүрэгчид, мэргэжлийн багшийн ангилалтай юм байна. Үүнээс гадна монгол туургатны болон гадаадын бусад улсын иргэнийг өрсөлдүүлэх төрөл ч бий. Тэднээс 12 дугаар ангийн сурагчид бүтээлээ ирэх сарын 1-ний дотор ирүүлэх ёстой гэнэ. Бусад ангилалд оролцогчид арванхоёрдугаар сарын 15-ны дотор “Хүмүүн бичиг” сонины редакцад бүтээлээ ирүүлэх нь. Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг хамтран уг уралдааныг зохион байгуулах юм.
2023-11-09
Өчигдөр 8 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ
Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх
2023-11-09
“Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг сох дутжээ
Ардчилсан намын даргын тушаалаар байгуулсан “ногоон автобус”-ны хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өчигдөр тайлангаа танилцуулав. Тэд олон удаа шаардсаны эцэст холбогдох байгууллагуудаас хагас дутуу зарим баримт, материал авчээ. Гэхдээ энэ нь шинэ хэмээн тодотгоод засаж, будсан 100 хуучин автобусных биш, голдуу өмнөх гэрээ байсан гэнэ. Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга “2022 оны хоёрдугаар сард нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор “түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатарын багцад 318 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн. А/04 тушаалаар сайд уг мөнгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шилжүүлсэн.
2023-11-09