Дөрөвдүгээр сарын үзэсгэлэнгүүд үүдээ нээлээ
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Ц.Нарангэрэл багш, түүний үе үеийн төгсөгчдийн хамтарсан 3 дахь удаагийн “Нэг урлан” үзэсгэлэнг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 14-ний хооронд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж байна.
2023-04-02
"Эерэг хандлага- Эрүүл нийгэм" аян эхэллээ
Тус аян нь байгууллага, хувь хүний соёл, ёс зүй, эерэг хандлага, эелдэг харилцааг сайжруулах, тэмцээн болон бэлтгэлийн заал, танхим, талбайн тохижилт, аюулгүй байдал, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх, олон нийт, нийгэмд чиглэсэн эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах зорилготой.
2023-04-02
Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.
2023-04-02
"ТРИО" уран сайхны киног үнэ төлбөргүй үзүүлнэ
Түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан "ТРИО" уран сайхны киног ГЭГЭЭНТЭН кинотеатрын зүгээс үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Аутизмтай хүүхдүүд маргааш 11.40 цагт гэр бүлийн асран хамгаалагчтайгаа хамт ирж дээрх киног үзэх боломжтой юм байна.
2023-04-02
Нийгмийн даатгалын дүрэм, журам, заавар, аргачлал, цахимжилтын талаар танилцуулав
Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт шалгалтын байцаагчдын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад илтгэл тавьж, мэдээлэл өгөв. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт шалгалтын байцаагчдын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
2023-03-31
Нураасан гараашийн оронд хашаа барьсныг буулгахаар боллоо
Энэ талаар нэгэн иргэн нийгмийн сүлжээнд “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах гараашуудыг зогсоол буюу нийтийн эзэмшлийн талбай болгоно гээд буулгасан. Гэтэл хашаа татаад, барилга барих нь ээ. Хувийн өмчийг нураачихаад, хэн энэ газрыг нь аваад зарчихав аа” гэсэн байв. Тус хорооны Засаг дарга Д.Отгонбурамаас энэ талаар тодруулахад “Уг газарт манай оршин суугч иргэн зөвшөөрөлгүй хашаа бариад үйл ажиллагаа явуулах гэж байсан. Тухайн хүнд өчигдөр шаардах бичиг хүргүүлж, хашааг нь буулгахаар болсон” гэв.
2023-03-31
Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх дулааны шугам нь 26 жилийн настай
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ хүрээнд нийт 29 байгууллагаас төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авахаас одоогийн байдлаар 24 байгууллагаас 615 төсөл, арга хэмжээний санал ирсэн" гэв.
2023-03-31
АХБ-ны баг гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжилтийг хянажээ
Улаанбаатар хотын захиргаа төслийг дэмжин ажиллавал Азийн хөгжлийн банкны зүгээс төслийн хэрэгжилтийг эрчимчүүлж, илүү нягт хамтран ажиллахыг уулзалтад ирсэн төлөөлөгчид илэрхийллээ. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 2013 оноос эхлэн, гурван үе шаттайгаар хэрэгжиж байна. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй уг төслийн хугацаа энэ онд дуусах тул талууд ийнхүү санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаар болсон юм.
2023-03-31
Түгжрэл бууруулах чиглэлээр салбар бүрт төлөвлөлт хийн ажиллаж байна
2023-2024 онд эдгээр ажил үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, их багтаамжийн авто зогсоолуудыг шинээр барих, зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, олон тулгуурт нийтийн тээврийг хөгжүүлэн, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлнэ.
2023-03-31