“Дотоод орчны агаарын бохирдол гаднахаасаа ч аюултай”
Дотоод орчны бохирдлын улмаас хүүхдүүд олон төрлийн өвчлөлд өртөж байгаа талаар мэргэжлийн эмч, судлаач нар өчигдөр уулзаж, мэдээлэл солилцлоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уг арга хэмжээг санаачилсан юм. Элуулзалтаар сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг голчлон хөндлөө. “Хүүхэд өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг цэцэрлэг, сургуулийг засахдаа хамгийн хямд, муу материал ашиглаж байна. Наймдугаар сард засвар эхлүүлээд, есдүгээр сард будаг нь ханхалсан танхимд хүүхдүүдийг хүлээн авдаг. Үүнээс болж хэчнээн хүүхэд хордож, хүндээр өвчлөхийг бид мэдэхгүй.
2023-03-31
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан авлигын хэрэгт холбогджээ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны харьяа дүүргүүд дэх албаныхан байсхийгээд л албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулдаг. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхны холбогдсон, 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй, голын онцгой хамгаалалтын болон дулаан, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхaцсан, ундны усны эх мужид орсон иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжгүй хэсэгт 4000 га газар хүний бичиг баримт ашиглан олгож, худалдах гэж байсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхээр хянаж буй.
2023-03-31
Монголд автомашин үйлдвэрлэх эрх зүйн орчинг бүрдүүллээ
УИХ-ын чуулганаар Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталлаа. Хэлэлцээр соёрхон батлагдсанаар:
2023-03-31
Чикаго хотын Шөнийн түр хоноглох байраар зочлов
Шөнийн түр хоноглох байр нь 09.00-21.00 цагийн хооронд ажилладаг гэр оронгүй тэнэмэл, гэр орноосоо зугтсан 18-24 насны залуучуудад зориулсан халуун хоолоор үйлчлэх, халуун усанд оруулах, сэтгэл заслын эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж зэрэг үйлчилгээг үзүүлдэг түр хоноглох төв юм.
2023-03-30
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулж эхэллээ
Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй юм.
2023-03-30
БНСУ-ын гарааны бизнесийн туршлагатай танилцжээ
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад шинжлэх ухаан, технологийн парк нь өрсөлдөх чадвар, бизнес сэтгэлгээний эх үүсвэр бөгөөд мэдлэгт суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн үндсэн тулгуур билээ. БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн салбарын гол төлөөлөл болсон INNOPOLIS-Солонгосын Инновацын сантай хамтран зохион байгуулж байгаа нь Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт өндөр ач холбогдолтой юм.
2023-03-30