18 багт эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгожээ
Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд өрхийг гэрээт малчнаар ажиллуулах сургалтыг зохион байгуулсан байна. Ийнхүү 19 аймгаас 1356 ажлын байрны захиалга ирж, 12 өрх зургаан аймгийн 12 сум руу шилжин суурьшжээ. Мөн ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй 177 иргэн, ойжуулах мэргэжлээр сурч буй 30 оюутан, нийт 207 иргэнийг мод тарих арга хэмжээнд хамруулж, түр ажлын байраар хангасан. Үүний дүнд Нийслэлийн Байгаль орны газрын мод тарих төлөвлөгөөнд тусгасан байршлуудад нийт 2213 мод нөхөн тарьж, 9510 шинэ мод суулган, 6729 хэвийн ургалттай модны усалгаа, арчилгаа, бордоо болон орчны хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
2023-03-30
Аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүсэд Монголыг багтаав
2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Ethical traveler” олон улсын судалгааны байгууллага манай орныг аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүс нутаг гэж онцолжээ. Тус байгууллага жил бүр 200 гаруй улс хамруулсан судалгаа хийж, шилдэг 10 газрыг нэрлэдэг юм байна. Өнөө жилийн шилдгээр Барбадос, Белиз, Ботсвана, Кабо-Верде, Чили, Коста-Рика, Монгол, Палау, Тимор-Лест улсыг нэрлэжээ. Эдгээрийг “Хөгжиж буй, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, зочломтгой, байгаль орчинд ээлтэй, нийгмийн дэвшилтэт, ёс зүйтэй орон” хэмээн онцлон тэмдэглэжээ.
2023-03-30
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх боловч,гуравдугаар 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-03-30
Флоренцын их сургуулийн судлаачидтай цуг цоохор ирвэс судалж байна
ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан Флоренцын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран цоохор ирвэсийн судалгаа хийж байна. Хамтарсан багийнхан тус аймгийн Бигэр, Цогт, Чандмань, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүсэд хамаарах Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд 100 камер байршуулжээ. Үүний тусламжтайгаар ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын тархац, тоо толгойг тогтоох аж. Судалгааны эхний үе шат энэ сарын 20-ноос ирэх сарын 2-ны хооронд үргэлжлэх бол удаахыг нь зун эхлүүлэхээр төлөвлөжээ. Хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцлыг арилгах арга хэмжээ авах нь.
2023-03-29