Япон Улсад инженерээр суралцах 12 оюутан төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллана
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцсан 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоо 48 оюутан Япон Улсад суралцаж байна. Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар нийт 876 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 87.6 хувийг эзэлж байна.
2023-03-27
Танилц: "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулганаас гаргасан 19 зөвлөмж
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, усны үнэ, цэн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргаж байна.
2023-03-27
“Тэрбум мод”-ныхоо тарьц, суулгацыг дотоодоосоо хангаж хүчрэхээргүй байна
Монгол Улс тэрбум мод тарих зорилт дэвшүүлээд хоёр жилийн нүүр үзлээ. Үндсэндээ зорилгоо биелүүлэх долоон жилийн хугацаа үлдсэн гэсэн үг. Олон улсын өмнө хэлсэн Ерөнхийлөгчийн амлалтыг биелүүлэхийн тулд монголчууд жил бүр 125 сая, өдөрт 342, цагт 14 мянга, секундэд 237 ширхэг мод тарих шаардлагатай гэсэн тооцоог иргэд гаргаад буй. Цаг хугацаа өнгөрөх тусам бид үүнээс олон мод тарих, илүү бүтээмжтэй, хурдтай ажиллах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймаг, нийслэлд 3.8, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 3.4, нийт 7.2 сая мод тарьжээ. Дэвшүүлсэн зорилтынхоо нэг хувийг ч биелүүлж чадаагүй гэсэн үг. Энэ оноос эхлээд жигд, өндөр үр бүтээмжтэй ажиллалаа гэж эергээр төсөөлөхөд жил бүр багадаа 142 сая, өдөрт 391 мод тарих шаардлага тулгарч байгаа юм. Тэгвэл үүнийг биелүүлэх нөөц, боломж бий юү?
2023-03-27