Он гарснаас хойш долоон хүн ДОХ-оор өвчилснийг илрүүллээ
Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор долоон хүн өвчилснийг илрүүлжээ. Үүнээс тав нь Улаанбаатарт, хоёр нь Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн аж. Уг тоог өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад таван тохиолдлоор илүү байна.
2023-03-16
Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ
Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм.
2023-03-16
“Жаст групп”-ийн Ш.Батхүүгээс гаргуулах хохирлыг шүүх үл хэрэгсжээ
Уг нь анхан шатны шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжийн дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гар¬гуулан хохирогчдод олгохоор болоод байсан. Мөн гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас “Эрдэнэт үйлдвэр”-т учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ.
2023-03-16
Зуслангийн бүсэд төлөвлөлт хийж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн дөрвөн ам буюу Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн газар ашиглалтын байдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан юм. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53 505 нэгж талбар бүртгэлтэй. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18 711 иргэн түр оршин суудаг.
2023-03-16
Г.Алдарсайхан: Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр тавьсанаас хамаарна
Саяхан Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг хүмүүс харлаа. Нөгөө талаасаа манайд баригдаж байгаа барилгуудын чанарын асуудлыг ч хөндөж байна. Монгол Улс Барилгын тухай хуультай, чанар болон аюулгүй байдалд тавигдах стандарт, шаардлагуудтай. Бид тэр хуулийг мөрдөж, стандарт нормын дагуу зураг төслөө боловсруулдаг. Бидний боловсруулсан зургийн дагуу барилгын талбайд ажил өрнөнө. Хамгийн гол нь зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно.
2023-03-16
“Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй үзүүлжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлиийн ерөнхий газар, Хаадын хаан кино компани, Prime cineplex кино театр хамтран “Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 190 гаруй хүнд үзүүлж сонирхууллаа.
2023-03-16
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна. Өдөртөө 3, шөнөдөө 20 хэм хүйтэн байна.
2023-03-16
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.
2023-03-15