Яармаг орчмын хорооллын дундах туслах замыг нээжээ
Тус хэсэгт Монгол улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах мэдээллийн 11-11 төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117, Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт орц, гарц хааж байсан хэсгийг чөлөөлөн туслах зам бүхий хэсгийг нээж ажиллажээ.
2023-03-13
“Өнөр бүл” хүүхдийн төвийн 160 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
ГССҮТ гуравдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношлогооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийжээ.
2023-03-13
17745 хүн ажил хайж бүртгүүлснээс 555 нь ажилд зуучлагджээ
Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2700 ажлын байр, 17745 ажил хайгч бүртгэлтэй байна. Мөн 3702 ажил олгогч бүртгүүлж, сүүлийн 10 хоногийн хугацаанд тус системээр дамжин 555 иргэн ажилд зуучлагджээ.
2023-03-13
Мугпу хотын усан боомтод ажиллаж буй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэв
Явуулын үйлчилгээг Пусан хотод суугаа Консулын газар болон Төрийн банкны Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд 50 орчим иргэнд хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүллээ.
2023-03-13
Эрсдэлтэй 887 объектод хяналт шалгалт хийнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим удирдлага мэдээлэл хийв. Зөвлөгөөний эхэнд хотын дарга барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу хийсэн ажлын мэдээлэл сонслоо.
2023-03-13
Үйлдвэрийн бохир уснаас ундаалж байсан хар сүүлтийг байгальд нь буцаажээ
2023 оны гуравдугаар сарын 10-нд Даланжаргалан сумын ойролцоох “Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна хэмээн сумын иргэн Н.Ням-Очир мэдээлэл өгсний дагуу тус газарт 2 хоног тандалт ажиглалт хийж, баяжуулах үйлдвэрээс урсан гарах бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор хар сүүлт зээрийн 2 настай бодгаль байсныг тогтоов.
2023-03-13