Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

190 хүүхдийн алуурчин хоёр зуун жилийн хорих ял авчээ

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт гэмт хэрэгтнүүдийн нэг Кени улсын иргэн Пол Маккензи  200 жилийн хорих ял сонслоо. Өөрийгөө зөнч хэмээдэг тэрбээр  нялх нярайг оролцуулаад дор хаяж 190 хүүхдийн амийг авсан байна.
2026-11-16

“Түүхийн өмнө нэрэлхэх юм бидэнд ер байхгүй”

Германы “гавлуудыг” АНУ-д алдахгүй байхыг эрмэлзсэн ЗХУ-ын эрх баригчид тэдгээр мэргэжилтнийг өөрийнх рүүгээ зөөх ажлыг 1946 оны аравдугаар сарын 22-нд эхлүүлэв. Батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг удирдаж байсан Зөвлөлтийн сайд нар дайны дараа Германы технологийг ихээхэн сонирхох болсон байна.
2026-11-16

Эстони улс Оростой залгаа хилээ хаана

Энэхүү шийдвэрийг 12-р сарын 1-нд тус улсад  нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх байгууламжид гал тавих оролдлого гарсны дараа  гаргажээ. Эстонийн хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, халдлагын ард Оросын тусгай алба байгаа аж.
2026-11-16

Путин Украины асуудлаарх энхийн хэлэлцээрт Европын төлөөллийг оролцохыг зөвшөөрчээ

АНУ-ын тусгай төлөөлөгчид болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтын үр дүнд  Украины мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх гурван талт хэлэлцээрийн шинэ шатыг тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Виткофф 11-р сарын 12-ны Пүрэв гарагт мэдэгдэв.Мөн Украины асуудлаарх дараагийн хэлэлцээрт Европын орнууд нэгдэх болсныг Виткофф онцлов.
2026-11-13

Абу Дабигийн хэлэлцээрт ирсэн Европын төлөөлөгчдийг "жуулчид" гэжээ

Абу Даби хотод ОХУ, Украин, АНУ оролцсон гурван талт хэлэлцээ болж өндөрлөлөө.Уг хэлэлцээ нь сүүлийн есөн сарын хугацаанд хийж буй анхны хэлэлцээ юм.
2026-11-12

Ханхүү Харригийн хадам аавыг хүүхдийн порнограф хадгалсан хэргээр баривчилжээ

Их Британийн ханхүү Харригийн гэр бүлийг балаг тойрч дуусахгүй бололтой. Ханхүүгийн гэргийн Меган Марклын аав, 82 настай Томас Марклыг хүүхдийн порнограф хадгалсан хэргээр баривчилжээ. Тэрээр одоо 20 хүртэлх жилийн хорих ял авах магадгүй болоод байна. Хунтайжын хадам аав эл хэргийг  үгүйсгэж байгаа ч Холбооны мөрдөх товчоо түүнийг баривчилсныг хэдийн баталгаажуулж, "нотлох баримт" байгаа гэж дурджээ.
2026-11-09

Германы Хууль зүйн яам иргэдийн дэмжлэгийг аваад байгаа "Германы төлөөх альтернатив"намыг хориглохыг зорьж байна

Германы Хууль зүйн яам “Германы төлөөх альтернатив” (Alternative für Deutschland, AfD ) намын эсрэг хориг арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалгаж байнаа тухай тус яамны сайд Стефани Хубиг  “Neue Osnabrücker Zeitung” сонинд өгсөн ярилцлагаараа мэдэгдэв.
2026-11-09

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурав

Даваа гарагийн өглөөний байдлаар , Brent маркийн газрын тосны ирэх нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс үнэ 0.57 хувиар буурч, нэг торх нь 97.76 ам.долларт хүрсэн бол WTI маркийн газрын тосны үнэ нэг торх нь 90.73 ам.доллар болж, 0.11 хувиар буурчээ. Оросын  Urals маркийн газрын тосны үнэ 10 хувиар буурч, баррель нь 76.85 ам.долларт хүрсэн байна.
2026-11-09

Дэлхийн элч

Орчлон ертөнцийн өндөр энергийн үзэгдлүүд болон гамма цацрагийн тэсрэлтийг судлах зорилгоор 22 жилийн өмнө “Делта II” хөөргөх төхөөрөмжийн тусламжтайгаар сансарт илгээсэн, тусгай ажиглалтын төв болсон аппаратаа НАСА бүрэн унтраах горимд шилжүүлсэн нь ашиглах боломжгүй болсонтой холбоотой гэдгийг албан ёсоор зарлалаа.
2026-11-06

Дүнсгэр өвлийг дулаацуулах содон шийдлүүд

Өвлийн улирал гэхээр л зузаан ноосон цамц, урт түрийтэй гутал, малгай, ороолт зэрэг нэгэн хэвийн зураглал санаанд тань буудаг уу. Хасах 30-40 хэм хүрч хүйтэрдэг манай оронд дулаан, тав тухтай байдлыг нэн тэргүүнд тавихаас өөр аргагүй. Гэхдээ дулаан хувцаслана гэдэг загварлаг байдлаас татгалзахын нэр биш юм.
2026-11-05

Эвэрэстийн баазад хоёр нисдэг тэрэг мөргөлджээ

Арваннэгдүгээр сарын 3-нд Балбын   Эверест мужид хоёр нисдэг тэрэг газардах үеэрээ мөргөлджээ.
2026-11-04

Европын 7 орны дэлгүүрүүдийн хөргүүрийн системүүд хакерын халдлагад өртөж

Арваннэгдүгээр сарын 2-ны шөнө хакерууд Европын долоон орны дэлгүүрүүдийн хөргүүрийн системыг эвджээ. The Guardian сонины мэдээлснээр, Бельги, Швед, Нидерланд, Эстони, Люксембург, Финлянд, Ирландад  ийм асуудал гарсан байна.
2026-11-03

Криптовалютын Binance биржийн үйлчлүүлэгчид 9 цагийн дотор 3.6 тэрбум долларын хөрөнгөө татан авчээ

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance-ийн үйлчлүүлэгчид тус биржээс 3.6 тэрбум ам.долларын хөрөнгөө татан авчээ.
2026-11-03

Хоёр Солонгосын дайн одоо хэр нь дуусаагүй

1950 оны зургаадугаар сарын 25-нд Москва, Бээжингийн дэмжлэгтэйгээр Ким Ир Сен Өмнөд Солонгос руу довтолж оров. Есдүгээр сар гэхэд Умард Солонгосын цэрэг Өмнөдийн газар нутгийг үндсэндээ бүхэлд нь эзэлж авчээ. ЗСБНХУ хуралдааныг нь эсэргүүцсэнээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг тавих эрхээ ашиглалгүй 90 хувь нь америкчуудаас бүрдэж байсан цэргийн хүчээ Өмнөд рүү илгээжээ. Энэ хүч бүх нутгийг чөлөөлж, Умардын үлэмж газрыг эзэлж авсан байна.
2026-11-02

Амьжиргааны өртөг өссөнийг эсэргүүцсэн жагсаал дээрэм тонуул, үймээн самуун болж хувирчээ

Германы хэд хэдэн хотод амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсагчид болон болон цагдаа нар хооронд мөргөлдөөн үүсжээ.
2026-11-02

Патрик Стюарт: Надаас заримдаа харигис хэрцгий авир гардаг. Энэ нь ааваас минь үүдэлтэй

Аглийн хатан хааны рыцарь(Хүлэгт баатар) хэргэмт, Британийн жүжигчин Холливудын од Патрик Стюарт 86 насандаа таалал төгжээ.
2026-10-30

Зааны гашуудал

Лондоны Байгалийн түүхийн музейгээс жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин” уралдааны энэ оны ялагчийг саяхан зарласан. 121 орны 65 403 бүтээлээс шилдгээр тодорсон зургийн нэр “Үр дагавар” (The аftermath). Амьгүй тугалыг “тэврэн” шогших зааныг дурандаа буулгасан хүн нь Италийн зурагчин Федерико Веронези. Өнгөрсөн оны есдүгээр сард Намибийн цөлд, Хуаб голын сайраар зааны нэг бүлгийг дагаж явахдаа ийм дүр зурагтай таарчээ.
2026-10-30

Криптовалютын бирж хакердуулсны дараа биткойны үнэ огцом унав

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-ийн аюулгүй байдалд асуудал гарсан тухай мэдээлсний дараа Биткойны үнэ 5 % -иар буурч 77,000 ам.доллараас доош унасан гэж тус биржийн  мэдээлэлд дурджээ.
2026-10-30