
Аглийн хатан хааны рыцарь(Хүлэгт баатар) хэргэмт, Британийн жүжигчин Холливудын од Патрик Стюарт 86 насандаа таалал төгжээ.
Тэрбээр “лхагва гарагт Лос-Анжелес дахь гэртээ Альцгеймер болон деменц (тархины зөнөгрөл) өвчинтэй тэмцсээр нас барлаа” гэж жүжичгний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Стюарт 1940 оны 7-р сарын 13-нд Английн Мирфилд хотод ус, хөргөгч,боловсон жорлон байдаггүй туйлын ядуу айлд төржээ.
“Би бага байхдаа ядуу байдлаасаа маш их ичдэг байсан болохоор өөрийнхөө тухай хэзээ ч ярьдаггүй байсан. Аавын минь яамар араншинтай, юу хийж чадах хүн байсныг хөршүүд маань мэднэ. Түүний орилж хашгирах, гэрийнхнийгээ хэрхэн түвээж байгаа нь тэр хавиар хаддаг байлаа” гэж жүжигчин эр “Making It So" дурсамж номондоо дурссан байдаг.
Стюартын аав Дэлхийн 2-р дайны үеэр Их Британийн армид олон жил алба хааж, сэтгэцийн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байсан нь түүнийг хүчирхийлгч болоход хүргэжээ.
"Миний аав өвчтэй байсан бөгөөд өвчний улмаасаа өөрийгөө хянах чадвараа алддаг байв. Тэр амралтын өдрүүдээр архи ууна. Архидалт баасан гарагийн орой эхлээд ням гарагийн орой хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр түүний хажууд байх нь аюултай байсан" гэж жүжигчин ярьжээ.
Аавынх нь энэ зан авир Сюартад хүчтэй нөлөөлсөн гэдгийг жүжигчин онцолсон байдаг. "Надаас заримдаа харгис хэрцгий авир гардаг. Хүмүүст энэ зангаа ховорхон гаргадаг. Хүүхдүүдэд хэзээ ч харгис ханддаггүй байсан ч уурлаж чаддаг байв. Энэ нь яах аргагүй ааваас минь үүдэлтэй" гэж тэрбээр өөрийгөө дүгнэжээ.
Старт арваг таван настайдаа орон нутгийн сонинд ажиллаж эхэлсэн ч удалгүй сэтгүүл зүй түүнд тохирохгүй гэдгийг ойлгожээ. Тэрбээр Bristol Old Vic театрын сургуульд тэтгэлэгтэйгээр сурч, 26 настайдаа алдарт Хааны Шекспирийн театрын хамтлагт элссэн нь түүнийг яамар авьяастайг илтгэх буй за.
Үүний зэрэгцээ тэрээр Үндэсний театрт тоглож, Британийн кино, телевизийн төслүүдэд оролцож байв.
Холливудын бүтээлд Стюарт 1981 онд Жон Бурманы "Эксалибур" кинонд, дараа нь Дэвид Линчийн "Дюн" (1984) кинонд тоголсноор түүний Холливудыг замнал эхэлсэн.
Түүний жүжигчний карьерын эргэлтийн цэг нь 1980-аад оны сүүлээр уран зөгнөлт цуврал "Оддын зам" кинонд ахмад Жан-Люк Пикардын дүрд тоглосноор эхэлсэн юм. Уг киноны найруулагч Жин Родденберри эхэндээ Стюартад нилээд эргэлзэж байсан ч сонгон шалгаруулалтын дараа эргэлзээ нэг мөсөн арилсан гэдэг. Энэ цуврал 1987-1994 онуудад цацагдаж, жүжигчнийг дэлхий даяар алдаршуулсан юм
2000 онд Стюарт супер баатрын тухай кино урлагийн шинэ эриний эхлэлийг тавьсан "X-Men: The Last Jedi" кинонд Чарльз Ксавье эрдэмтний дүрд тоглосон нь түүний алдар нэрийг улам баттадгажээ
Стюартын хэлснээр жүжиглэх нь түүний хувьд зайлшгүй хэрэгцээ, нэг ёсны хамаарал байв. Тэрээр дурсамждаа бичсэнчлэн өндөр настай болсон ч тэтгэвэрт гарах шалтгааныг олж хараагүй аж.
“13 настай байхад жүжиглэх нь надад аз жаргал авчирсан бөгөөд энэ нь 70 жилийн дараа ч туйлын үнэн хэвээр байна. Надад хийх ажил их байна. Би тайзан дээрх ажлаа дуусгаагүй байна. Би өөр телевизийн инээдмийн кинонд тоглохыг хүсч байна. Миний дотор гадагшаа гаргах маш олон дүр байсаар л байна” гэж Стюарт дурсамж номондоо бичжээ.
Тэрбээр “Эмми”, “Алтан бөмбөрцөг” шагналуудад олон удаа нэр дэвшиж байсан бөгөөд үүнд "Моби Дик", "Өвлийн арслан" зэрэг мини цуврал кинонд тоглосон бүтээлүүд багтсан байдаг. 2010 онд Хатан хаан II Элизабет түүнд ъино болон тайзны урлагт хийсэн үнэлж баршгүй хувь нэмрийнх нт төлөө рыцарь (Хүлэгт баатар) цол хэргэс олгосон юм.
Стюарт гурван удаа гэрлэж хоёр охин төрүүлжээ.
“Баяр баясгалан, амжилтаар дүүрэн амьдралдаа миний хоёр бүтэлгүйтсэн гэрлэлт бол миний хамгийн том харамсал юм гэж тэрбээр хувийн амьдралынхаа тухай дүгнэсэн байна.
2013 онд тэрээр өөрөөсөө 38 насаар дүү Америкийн жааз дуучин Санни Озеллтэй гэрлэжээ.
Стартыг амьдралынх нь сүүлийн мөчүүдэд “гэр бүл, найз нөхдийн халуун дулаан сэтгэл хүрээлж, амьд хөгжим, залбирал, нулимс, инээд хөөр болон зөвхөн түүний төрүүлж чадах гүн гүнзгий сэтгэл хөдлөлүүдээр хүрээлэгдсэн” гэж алдарт жүжигчний хэвлэлийн төлөлгчийн мэдэгдэлд дурджээ.