Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.14/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны 27 гишүүнээс 14 нь буюу Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, Дам.Цогтбаатар, Д.Ганбат, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нарын гишүүд ирснээр хуралдаан 11 цаг 35 минутад 51.9 хувийн ирцтэй эхэллээ.
2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв.
2026-04-14
Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая хээлтэгч мал төллөөд байна. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна. Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 32.6%, зүүн бүс 20.8%, төвийн бүс 29.4%, хангайн бүс 31.9 хувьтай үргэлжилж байна.
2026-04-14
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
2026-04-13
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо.
2026-04-13
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Иргэдийн ая тухтай амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн 2, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрших Чингүнжавын гудамжийг тохижууллаа.
2026-04-10
Ноолуурын дээд ханш 207 мянган төгрөг боллоо
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур кг тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт ноолуур 207 мянган төгрөг хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна.
2026-04-10
Нөөцийн махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ
Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гаргасан юм. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар тус ААН-үүдийг хүлээн авч уулзлаа.
2026-04-09
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна.
2026-04-09