Манай улсыг зорин ирэх хятад, орос жуулч дын тоо өсөж, солонгосчуудынх буурсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны статистик харуулж байна. 2026 оны 1-5 сард Монголд нийт 292 253 жуулчин иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн үзүүлэлт аж.
Жуулчдыг улсаар нь ангилбал өмнөд, хойд хөршийнхөн зонхилох буюу 70 орчим хувийг эзэлж байна. Тодруулбал, энэ он гарснаас хойш манай хоёр хөршөөс 203 752 жуулчин Монголд иржээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 27 хувиар өссөн дүн юм. Орос жуулчдын тоо энэ хугацаанд 59.1 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин аялал жуулчлалын салбарт Монголын гуравдагч хөрш гэгддэг солонгос аялагчдын тоо 2025 оныхоос таван хувиар буюу 1300 орчмоор буурчээ. Эдгээр улсын дараа Япон, Герман, Казахстаны жуулчид тоогоороо эрэмбэлэгдэж байна.
Н.Мишээл