Орчин үеийн хүмүүс 60 жилийн өмнөх үеийнхнээс зургаа дахин их тахианы мах, хоёр дахин их гахайн мах хэрэглэдэг болжээ. Тодруулбал, НҮБын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын тайланд мэдээлснээр 1961 онд нэг хүнд ногдох шувууны махны нийлүүлэлт гурван кг хүрэхгүй байсан бол 2025 онд энэ тоо тав дахин өссөн байна. Харин байгаль орчинд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн гэгдэх үхрийн махных есөн кг орчим байгаа нь харьцангуй тогтвортой үзүүлэлт аж. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлэг (IPCC) ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэдэг болох нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэмээн үздэг.
FAO-ын Мал аж ахуйн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Даниэла Батталья “Хүнсний аюулгүй байдал хангагдаагүй, бага, дунд орлоготой орнуудад амьтны гаралтай бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг бол хөгжиж буй улсуудад махны хэрэглээгээ бууруулахыг эмч, судлаа чид иргэддээ зөвлөсөөр байна. Уг судалгааны гол зөвлөмж нь малын тоог бууруулахад бус, харин үйлдвэрлэлийг зохист түвшинд хадгалахад чиглэсэн” гэжээ.
Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт ирэх 10 жилд 7.6 хувиар өсөх төлөвтэйгөөс 80 ор чим хувийг нь дээрх салбар дангаар бүрдүүлэхээр байгаа юм.
Д.Сэлэнгэ