Улсын хэмжээнд 2026 оны эхний таван сарын байдлаар 3 552 133 зөрчил гарсныг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Үүнээс 3 545 880-ыг нь шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд зөрчил гаргасан 3 395 877 хүн, 133 838 хуулийн этгээдийг 63.5 тэрбум төгрөгөөр торгосон аж. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад торгуулийн хэмжээ 1.6 дахин өсжээ. Нийт зөрчлийн дийлэнх буюу 2.9 сая гаруйг нь замын цагдаагийнхан илрүүлсэн бол Экологийн цагдаагийн алба 17 091, Төмөр замын цагдаагийн газрын алба хаагчид 12 025-ыг нь тогтоон, хариуцлага оноосон байна.
Б.Ариунжаргал