Нийслэлд 21 хэм дулаан байна
2025 оны аравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын сав газраар хур тунадас орно.
2025-10-01
Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Тэрбээр, " "ЭТТ" ХК-д онцгой дэглэм тогтоосон. Энэ ажлын үр дүнг та бүхэнд танилцуулах гэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх зориглоор онцгой дэглэм тогтоосон. Үүний дараа тус компанийн борлуулалт, ашиг орлого ч нэмэгдлээ. энэ нь тэнд бугшсан нүүрсний хулгайтай холбоотой.
2025-09-30
Нийслэлд 15 хэм дулаан байна
Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно.
2025-09-30
Монгол Улсын хэмжээнд 180 гаруй сэтгэцийн эмч ажиллаж байна
“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2025.09.29) болж байна. Дөрөв дэх удаагийн хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд;
2025-09-29
Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар чиглэлээр явсан талаар одоогоор мэдээлэлгүй байна гэв
Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар маршрут чиглэлээр явсан одоогоор миний хувьд мэдээлэлгүй байна. Тодорхой чиглэл бүхий албан хаагч нар ахлан ажилласан. Дээрх ажиллагаанд нутгийн иргэд болон бусад төрийн чиг үүрэг бүхий албан хаагч нар оролцсон. Яг эрэн хайх ажиллагаа болон нас барсан шалтгаан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дараа тодорхой болох байх. Тухайн үед нь мэдээлэл өгвөл зохимжтой" гэв.
2025-09-25
Хоёр настай хүүгийн цогцсыг олжээ
Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийг ажиллагаа үргэлжилж байна. Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын мэргэжлийн анги, төрийн албан хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүхэд алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газарт зохион байгуулж байна.
2025-09-25
Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр, "МАН-д хагарал байгаа нь үнэн. Би 8 жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах явцад ийм хагарал үүсээгүй. Гэтэл Я.Содбаатар нарийн бичгийн дарга болоод ийм байдал үүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар энэ ажлыг хийж байна. Тэд хууль хүчний байгууллагыг ашиглан, дарангуйлал тогтоох гэж байна.
2025-09-25
Увс аймгийн Давст суманд газар хөдөллөө
Увс аймгийн Давст сумын нутагт өнөөдөр /2025.09.25/ өглөө газар хөдөлсөн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, газар хөдлөлт өглөө 09:55 цагт болсон бөгөөд 4.5 магнитудын хүчтэй байжээ.
2025-09-25
Нийслэлд 18 хэм дулаан байна
Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-09-25