Шүүх хохирогч залууд хилийн хориг тавихаас татгалзлаа
Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Баатарсайханы Амарсайхан нарт зодуулж хүнд гэмтсэн хохирогчид хилийн хориг тавих эсэх, шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралдаан дуусч, шүүх бүрэлдэхүүн прокурорын саналаас татгалзсан шийдвэр гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
2025-09-10
Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 10:00 цагт эхэлнэ.
2025-09-10
Бага зэргийн бороо орно
Нугийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-09-10
Чингис хаан музейд Австралийн амбан захирагч зочлов
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн холбооны улсын амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт өчигдөр /2025.09.08 / Чингис хаан үндэсний музейн танхимуудаар зочилж, музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
2025-09-09
Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна
Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Үүнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан Талаар ЭМЯ-наас мэдээллээ.
2025-09-08
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна
Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж байна. Энэ бол Скандиновын орнууд болон Сибирийн айлууд хэрэглэдэг Финлянд загварын зуух юм. Энэ зуухыг өвлийн цагт газаар ажиллуулж, зундаа гал түлж болдог. Мөн дулаан барих нэмэлт яндантай. Хэрэв айлууд сонирхвол үүнийг нэмээд авч болно. Температурын болоод газ алдалтыг хэмжих мэдрэгчүүдтэй.
2025-09-05