Зэс хайлуулах үйлдвэр барихад 800 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв
Олон улсын туршлагатай, өөрийн гэсэн технологитой, менежменттэй, техниктэй компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Нэгдүгээр сарын 15 хүртэл санал авна. Шаардлага шалгуур нийцэх эсэхийг 500-гаас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг УИХ-д танилцуулж, гэрээ хийдэг. Энэ хүрээнд тогтвортой байдлын гэрээ хийгдэнэ. Давуу байдал үүсгэхгүйгээр нээлттэй, ил тод явуулах шаардлагыг тавьж байгаа юм.
2025-12-03
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа. Тодруулбал, "Physical Asia" шоуны үеэр Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр Солонгосын багийг Монголд урьсан бөгөөд Солонгосын багийн ахлагч Ким Дунхён шоунд ялбал Монголд очно хэмээн амласан билээ. Ийнхүү тэд амласан ёсоор Монголд дахин уулзаж, үзэгчдэд шоуны шинэ өнгө төрхийг харуулах аж.
2025-12-03
АИ-92 автобензиний нөөц 5460 тонн байна
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 443 вагон байна. Үүнээс 333 вагон буюу 20 мянган тонн дизель түлш, 91 вагон буюу 5460 тонн Аи-92 автобензин байна.
2025-12-03
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
2025-12-02
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудал - Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл - “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Томуу, томуу төст өвчний эсрэг авах арга хэмжээ/ - Зарим төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын дүн - Бусад
2025-11-28
П.Наранбаяр: Ирэх даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ
Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нийслэлд ханиад томууны дэгдэлт их байгаатай холбоотойогоор ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Харин 6-9 дүгээр анги, үүний дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ. 16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.
2025-11-27