ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
2026-01-27
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр буюу / 2026.01.26/ цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг хүргэж байна. Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад өнөөдөр цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
2026-01-26
Монгол банхар Ази тивийн аварга болжээ
Филиппин улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд манай монгол банхар түрүүлжээ. Тодруулбал, эхний зургаан тэмцээнээс 1, 2-р байр, группийн тэмцээнд аварга, мөн Филиппин улсын аварга болжээ. Түүнийг дахиад дөрвөн том тэмцээн хүлээж байгаа аж. Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой өрсөлдөж байна. Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадварыг ангилан шалгаруулдаг байна.
2026-01-26
ШҮҮХ: Ц.Дагвадоржид бүх НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо
16, 32 настай хоёр хүнийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг гараад хоёр жил өнгөрч байна. Хэрэг үйлдсэн, хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, өнөөдөр /2026.01.23/ шийдвэрээ танилцууллаа.
2026-01-23
Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн байна
Нэгдүгээр сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2026-01-22
Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хархорум хотыг цогцоор нь төлөвлөн хөгжүүлэх зорилгын хүрээнд Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хурлыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний хорооны зөвлөлийн дарга С.Бямбацогт удирдан явууллаа.
2026-01-22