Т.Аубакир: Багш, эмч нарын цалинг 76 хувиар нэмнэ
"Өнгөрсөн баасан гаригт Боловсролын яам болон багш нарын үйлдвэрчний эвлэл хооронд хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр хийсний дараа манай яамд хэлэлцээрийн мэдээлэл ирсэн. ГБХНХ-ын яам бүртгэсэнээр хүчин төгөлдөр болно. Өнөөдөр өглөө 8.30 минутаас сангийн яам болон төсвийн байнгын хорооны ажилчид бид төсөвт ямар боломж байгаа талаар хуралдсан. Үүний дараа миний бие уг хэлэлцээрийг бүртгэх эсэх талаар МАН-ын бүлгийн групптээ санал солилцсон.
2025-11-03
ЗАСГИЙН ГАЗАР: Багш нартай тохиролцоонд хүрсэн, албажихыг хүлээж байна
Багш нарын ажил хаялт 13 дахь өдрөө үргэлжилж байна. Иргэд багш нарын ажил хаялт хэзээ зогсох вэ гэсэн хүлээлт өндөр байна. Энэ талаар засгийн газраас тодруулахад "Ер нь бол багш нартай тохиролцоонд хүрсэн гэсэн. Хүрсэн тохиролцоогоо албажихыг хүлээж байгаа юм билээ. Боловсролын яам бол энэ 7 хоногоос буюу өнөөдрөөс зогсооно уу гэж хүсэлт тавьсан. Үйлдвэрчний эвлэл төдийд, өдийд гэсэн хугацаа хэлээгүй байгаа. Гэхдээ энэ долоо хоногоос болов уу гэсэн хүлээлттэй байна" гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
2025-11-03
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд 56.000 тонн тос олборлохоор төлөвлөжээ.
2025-11-03
Г.Занданшатар: Багш нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар багш нарын цалинг нэмэх, эсэх асуудлаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид боловсролын салбарын шинэчилэл дээр анхааран ажиллаж байна. 1 сая гаруй цалинтай багш нарын шаардлагыг зүй ёсны гэж бид хүлээн авч байгаа. Багш нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого хэрэгжүүлнэ.
2025-10-31
П.Наранбаяр: Цалин нэмүүлэх багш нарын шаардлагыг маш сайн ойлгож байна
Тэрбээр, "Боловсролын салбарт техник тоног төхөөрөмж болон ширээ сандалын хэрэгцээ их байгаа учраас энэ чиглэлийн хасалт хийгдээгүй. Мөн багш нарын цалинг нэмэхээр ажиллаж байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлд удирдагч хүн шиг байгаач гэж хэлмээр байна.
2025-10-31
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулж, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцах, хамтран ажиллах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх юм.
2025-10-31
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2025-10-31
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй гэв
арим мэдээллийн сайтаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хугацаанаас нь өмнө сулласан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл ШШГЕГ-аас Т.Аюурсайханыг суллаагүй, худал мэдээлэл гэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй бөгөөд хорих 409 дүгээр ангид ялаа эдэлж байгаа аж.
2025-10-30
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13Б, 13В байруудын фасад, дулаалга, дээврийн засварыг хийж дуусав
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах зорилгын хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны засвар шинэчлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тодруулбал, хуучин орон сууц буюу Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13б, 13в байруудын гадна фасад, дулаалга, дээвэр засварын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг “Чандмань буудай” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
2025-10-29