Г.Занданшатар: Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ
Ерөнхий сайд энэ үеэр алба хаагчдад хандан “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагаатай тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгааг харлаа. Тиймээс юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албажуулан, ирэх жилийн төсөвт тусгана. Бусад бүх төрийн тусгай алба хаагчдын урамшуулал 40 хувь байдаг.
2025-08-19
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
2025-08-19
Нийслэлд 24 хэм дулаан байна
20-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2025-08-18
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр автобусны зорчигч амиа алджээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Энэ дуудлага мэдээллийг шалгахад “Иргэн Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyoto sai автомашиныг жолоодож яваад урсгал сөрж Hyundai Aerocity маркийн автобустай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан 1 хүний амь хохирч, 5 хүн гэмтсэн” хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
2025-08-14
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв
2025-08-14
Архангай аймгийн Ихтамир суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр болжээ. Тодруулбал, Газар хөдлөлтийн голомт нь Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 43 км, Архангай аймгийн Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км-т байжээ.
2025-08-14