Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Б.Тэлмэнг Зүүн Азийн дуатлоны АШТ-ийг удирдах бүрэлдэхүүнд томиллоо

Дэлхийн триатлоны холбоо манай улсад Зүүн Азийн дуат­лоны АШТ, Азийн цомын тэмцээнийг ирэх жилийн есдү­гээр сарын 5-6-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
2024-12-19

Светлана Тверьянович бүжгийн спортынхны УАШТ-ийг шүүнэ

Дэлхийн бүжгийн спортын латин бүж­гийн мэргэжилтэн Светлана Тверьянович (Из­раил) Улаанбаатар хотод ирэх жилийн нэгдү­гээр сарын 12-нд ирэхээр болжээ.
2024-12-19

Өвлийн спортын тамирчид  “Кельме” брэндийн хувцас өмсөнө

Монголын өвлийн спортын тамирчид Ита­лийн Милан, Кортина-д’Ампеццо хотод 2026 онд болох өвлийн олимпын наадамд орол­­­­­цох зо­рилгоор 2024-2025 оны цас, мөсний ули­ралд Азийн өвлийн наадам, оюутны универ­­­­­­сиад тэм­цээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ ба­­­зааж буй.
2024-12-19

 Б.Эрдэнэзаяа шүүгчийн I, II зэрэгтэй болов

Олон улсын гимнастикийн холбооноос Швейцарын Ло­­­занна хотод зохион байгуулсан олон улсын шүүгчийн шал­галтад Монголын гимнастикийн холбооны техникийн хо­рооны нарийн бичгийн дарга, Азийн гимнастикийн холбооны тех­никийн хорооны гишүүн Б.Эрдэнэзаяа хамрагдсан.
2024-12-19

“Дархан” багийнхан лигийн IV тойргийн тоглолтод хошуучиллаа

Монголын хоккейн хол­­боо­­ноос жил бүр зохион байгуулдаг лигийн АШТ-ий III тойргийн тоглолт Дар­­хан-Уул аймгийн “Найрамдал” мөсөн тал­байд боллоо. Тоглолтод оролц­сон багуудаас “Дархан”, “Степпе мон­стерс”-ийнхэн тэргүүн бай­рын тө­лөө өрсөлдөв. Энэ удаа “Дар­­хан” багийнхан өрсөлдөгчөө 7:1-ээр ялж, тойргийн дөрөв дэх хож­лоо авс­наар 12 оноогоор тоглол­­­­­­тыг тэргүүлсэн.
2024-12-19

Байт харваачид багийн төрөлд түрүүллээ

Японы Нагояа хотод болсон байт харвааны олон улсын “Fivics cup-2024” тэмцээнд цэц сорь­сон Монголын өсвөр үеийн тамирчдаас эхний өдрийн шигшээ харваанд “Галт сум” клу­бийн Н.Мар­гад 14 хүртэлх насныхны ангилалд ал­тан медаль хүртэв.
2024-12-18

Парисын “Их дуулга”-аас шүүлтийн шинэ дүрмийг мөрдөх нь

Олон улсын жүдо бөхийн холбоо техни­кийн зөвлөгөөнөө Туркийн Истанбул хотод зо­­хион байгуулахад 78 орны 300 гаруй тө­­лөө­­лөгч оролц­жээ. Манай улсаас Монго­лын жүдо бө­хийн холбооны ерөнхий нарийн бич­­гийн дарга Б.Батгэрэлээр ахлуулан мене­жер, шүүгч зэ­рэг найман хүний бүрэлдэхүүнтэй баг уг ху­ралд оролцсон аж. Тус зөвлөгөөнөөр жүдо бө­­­­­хийн шүүлтэд өөрчлөлт оруулах, дүр­­­мийн ши­­­­нэч­­­­­лэлтийг хэлэлцжээ.
2024-12-18

“Дархан эрхэт” клубийнхэн олон хотын АШТ-д хошуучлав

Дархан-Уул аймагт өнгөрсөн амралтын өд­рүүдэд “Дархан эрхэт майнинг” ХХК-ийн нэ­рэм­жит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын АШТ боллоо. Үүнд 28 ба­гийн 534 тамирчин эрэг­тэй­чүүдийн 15, эмэг­тэй­чүүдийн найман жинд өрсөлдөж, шилд­гүүдээ тодруулав.
2024-12-17

Г.Ганцэцэг: Аваргын төлөө өрсөлдөхөд тухайн улсын шүүгч, тамирчин, үзэгчидтэй нь хамт барилддаг

“Хилчин” спорт хороогоор овоглож, бөхийн төрлүүдийн дэвжээнд зодоглодог түүнд 2024 он аз, амжилт дагуулсан өөдрөг жил байв. Тэрбээр олон улсын болон тив, дэлхийн тэмцээнээс есөн медаль хүртэж, аз хөдөлмөрлөсөн хүнд ирдгийг өөрийн хичээл зүтгэл, зорилго тэмүүллээрээ батлан харуулав. Казахстаны Астана хотод самбо бөхийн энэ оны сүүлийн ДАШТ өнгөрсөн сард болоход байлдааны самбогийн төрөлд мөнгөн медаль хүртсэн түүнийг зочноор урилаа. 
2024-12-17

Б.Уянга “Mr.Olympia”-д өрсөлдөх эрх гардаж, Д.Ариунцацрал мэргэжлийн тамирчин боллоо

Монголын бодибилдинг, фитнесийн хол­бооны тамирчид өмнөд хөршийн томоохон хо­туу­дад зохион байгуулсан тэмцээнүүдэд орол­­­цож байна. Тухайлбал, Бээжин хотод үргэлжилж буй “Huanji galaxy” тэмцээнд эрэгтэйчүү­­­дээс Гавь­яат тамирчин Г.Дорж бодибилдингийн 80 кг-ын жинд тэргүүн байрт шалгарч, бодибил­динг үнэм­лэхүй аваргын төрөлд хүрэл ме­даль хүрт­лээ. Эмэгтэйчүүдээс түүний гэргий Б.Оюун­­­гэ­рэл бикини C ангилалд аваргалж, би­­кини үнэмлэ­­­хүйд мөн хүрэл медаль зүүв.
2024-12-17

Хайн хагалах халз барилдаанд жүдо, чөлөөт бөхийнхөн зодоглоно

Монголын үндэсний бөхийн холбоо “Хийморь” төсөлтэй хамтран жүдо, чөлөөт бөхийн тамирчдын дунд үндэсний бөхийн халз барилдааныг Монгол бөхийн өргөөнд энэ сарын 15-нд зохион байгуулна.
2024-12-14

С.Ганхөвсгөл: Шорт трекийн төрөлд уралдах нь илүү таалагддаг

Монголын тэшүүрийн спортод сүүлийн үед Сайнхүүгийн Ганхөвсгөл хэмээх тамирчин цахиур хагалж, олон улсын тэмцээнээс медаль хүртэх болсон. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумд тэшүүрээр хичээллэж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн тэрбээр өсвөр үеийн шигшээ багт уралддаг. Улсын хошой аварга, зургаан мөнгө, нэг хүрэл медальтай Г.Ганхөвсгөл Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад өнгөрсөн жил зохион байгуулсан шорт трекийн олон улсын тэмцээнд үндэсний шигшээ багийнхантай оролцож залуучуудын “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх өвөртөлсөн.
2024-12-13

Монголын боксчид Бангкокийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ

Монголын боксчид Бангкокийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ
2024-12-13

Сонсголын бэрхшээлтэй тамирчид медалийн хур буулгав

Малайзын Куала-Лумпур хотод зохион байгуулсан сонсголын бэрхшээлтэй тамирчдын Азийн спортын X наадамд Монголын 17 тамирчин оролцлоо. Тэднээс жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдээс Э.Мөнгөн-Оньс 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр тус наадмын медалийн салхийг хагалсан.
2024-12-12

Ц.Ерөөл тивийн тэмцээнээс алтан медаль хүртлээ

Малайзын Куала-Лумпур хотод зохион байгуулсан спорт өрөлтийн Азийн АШТ-д 11 орны 487 тамирчин ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдөв. Тус тэмцээнд Монголын тамирчдаас нэг алт, зургаан мөнгө, 25 хүрэл медаль хүртсэн.
2024-12-12

Талбайн теннисчид олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Талбайн теннисчид олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2024-12-11

У.Ухаанбилэг, Ц.Ананд нар Азийн аварга боллоо

У.Ухаанбилэг, Ц.Ананд нар Азийн аварга боллоо
2024-12-11

Т.Ариунзаяа Токиогийн “Их дуулга”-аас анхны медалиа хүртэв

Т.Ариунзаяа дагах барилдаанд өнгөрсөн жил Токиогийн “Их дуулга”-д удаалсан Бразилын Жeссика Лимаг буулган авлаа.  Медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга эзэн орны Момо Тамаокийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожиж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны мeдалиа зүүв.
2024-12-09

Б.Отгонзул: Би аваргаа хамгаалж тоглохыг үргэлж хичээдэг

“Хөлөгт тоглоом” клубийн тамирчин, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 3а ангийн сурагч Б.Отгонзул даамаар хичээллэн богино хугацаанд амжилт гаргаж буй.
2024-12-09

Монголын туялзуур сэлмийн холбоог өндрөөр үнэлэв

Туялзуур сэлмийн холбоог 2009 онд байгуулж, Азийн болон Олон улсын туялзуур сэлмийн холбооны гишүүн болсон цагаас манай тамирчид тэмцээнд оролцож эхэлсэн түүхтэй. Олимпын наадмын төрөлд багтдаг эл спортоор Монголын хүүхэд, залуус сонирхон хичээллэж, эрчимтэй хөгжих болсноор амжилт гаргаж байгаа. Узбекистаны Ташкент хотод Азийн туялзуур сэлмийн холбооны 37 дугаар Ерөнхий ассемблейн хурал саяхан болсон юм.
2024-12-06