Б.Баттүшиг: Бүртгэл хаасны дараа дахин нэг төрөлд нэмж оролцъё гэсэн хүсэлт ирүүлсэн
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үүнд хариулт өгчээ. Тэрбээр "О.Есүгэн, Н.Баяраа нар Парис Олимпын бүртгэлд бий. Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж баталгаажуулсан. Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй" гэжээ.
2024-07-14
Хэнтий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймагт бороотой
14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-14
Монгол Улсын алдарт уяач Х.Гарьдмагнайн халтар даага түрүүллээ
Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Х.Гарьмагнайн халтар, аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Одгэрэлийн хээр, айргийн гуравт Тод манлай уяач Б.Оргилын хар бор орлоо.
2024-07-13
Сонгомол дунд насны уралдаанд Я.Содбаатарын халтар түрүүллээ
Ингээд бариа ойртоход түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Шадар сайд Я.Содбаатарын халтар, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбатын хүрэн орлоо.
2024-07-13
С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын баярт зориулсан Сонгомол дээд насны морьдын уралдаанд 79 хурдан хүлэг уралдлаа. Улмаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа.
2024-07-13
Тоглолт болон спортын зориулалттай 26 мянган өвсний нягтаршилтай зүлэг тавьсан гэв
Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан хоёр дахь үргэлжилж байна. Яг энэ үеэр шинэчилж засварласан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг наадамчин олон шүүмжилж байна. Учир нь борооны хэд хэдэн бөх халтирч, зарим нь өвдөг шороодож, бас гэмтэл авсан юм.
2024-07-12
Бөхийн барилдааны нэг, хоёрын даваанд хэн хэн өвдөг шороодов
Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглож буй. Тодорхой хэлбэл, дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, арслан долоо, гарди зургаа, заан 14, харцага 21, начин 45 бөх зодоглосон.
2024-07-11