Азарга: 192 хурдан хүлэг бүртгүүлжээ
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд 192 хурдан хүлэг бүртгүүлсэн байна.
2024-07-11
Үндэсний их баяр наадмын үүсэл, түүх
2003 онд “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийг баталж, “Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” хэмээн тунхаглажээ.
2024-07-11
Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын Хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ. Их цагаан тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэх үед Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүллээ.
2024-07-10
Баяр наадмаар хулгайд эд зүйлээ алдвал хаана хандах вэ
Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйл биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна.
2024-07-10
Монгол Улсын сайд нар тамгаа гардлаа
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, сайд нараа томилсон. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орж байна.
2024-07-10
УИХ-ын Байнгын хороодыг хэн хэн ахлах вэ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 06 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
2024-07-10
Х.Булгантуяа сайд Л.Энх-Амгаланд халаагаа өглөө
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэршлийг өөрчлөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон юм. Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг томилсон.
2024-07-10
Хязаалан: Дундговь аймгийн Эрдэнэдалайн хурд түрүүллээ
Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдааны бариа ойртоход Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр түрүүлэв. Уяа сойлгыг тус аймгийн Дэрэн сумын С.Одгэрэл уяач тааруулсан байна.
2024-07-10
Нийтийн албанд ажиллах хүсэлтэй 193 хүний урьдчилсан мэдүүлгийг хянаж байна
Дэлхий даяар 10 сая гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн болох Нобелийн шагналт олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас шинээр сонгогдсон Монгол Улсын Их Хурал (УИХ)-д хандан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ чанд биелүүлэхийг уриалж “Монгол Улс:2024-2028 онд ажиллах УИХ-д санал болгох хүний эрхийн хэлэлцэх асуудал” хүргүүллээ.
2024-07-03
65 орны үндэсний ялагчтай 59 мэргэжлийн төрлөөр өрсөлдөнө
Францын Леон хотод 2024 оны 9 үгээр сард болох тус олон улсын уралдаанд Монгол улсын Мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчид МУЖААН, ӨРӨГ УГСРАГЧ, ТОГООЧ, ГАГНУУР, ЦАХИЛГААН, САНТЕХНИКЧ, CNC ТОКАРЬ мэргэжлийн төрлөөр үе тэнгийн залуустай өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.
2024-07-03
Бутаны цог жавхлант хаан манай улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2024-07-03
Нийслэл шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газрыг ногооруулав. Тодорхой хэлбэл, ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуултаа дуусгаж өнөөдөр хүлээлгэж өгөв. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой.
2024-07-03
АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцжээ
“Шүүх эрх мэдлийн байгууллагуудын Цахимжилт” сэдэвт “US speaker” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж 2024 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
2024-07-03