Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

10000 залуугаас шилдэг 1000-ыг гадаадад аялуулж, тууштай 100-гийнх нь бизнест хөрөнгө оруулна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас 10 000 залууст бизнесийн анхан шатны мэдлэг олгож, шилдэг 1000 суралцагчдыг дараагийн шатны сургалтад хамруулж, БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад аялуулж, туршлага судлуулна. Улмаар тунаж үлдсэн тууштай 100 залуугийн санаачилсан бизнесийг нь бойжуулна.
2024-02-27

Х.Булгантуяа: Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Энэ үеэр хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг талууд онцолсон.
2024-02-26

“Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийн баярт 96-104 настай ахмад дайчид оролцоо

Энгэртээ одон медалиа гялалзуулан суух  ахмад дайчид бол 103 настай У.Доржпалам, 100 настай Ш.Цэдэндамба, 98 настай Н.Батмөнх, 99 настай Г.Шагдар, 100 настай Ц.Чимэдцэрэн, 100 настай Б.Шагдар,  96 настай Г.Манья, 97 настай Т.Батсуурь нар байлаа.
2024-02-23

"Ирээдүйн тоглоомууд" анхны олон улсын тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцож байна

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй "Ирээдүйн тоглоомууд" хэмээх шинэ хэлбэрийн анхны олон улсын тэмцээн өчигдөр үдэш нээлтээ хийв. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байна.
2024-02-22

Булган аймгийн МСҮТ-ийн байрыг засна

Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байр
2024-02-20

Боловсролын талаар олон нийтээс санал авч эхэлжээ

Чуулганыг зохион байгуулахтай  холбоотой олон нийтийн санал бодлыг сонсох, цаашлаад үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэллээ. Боловсролын  төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн дараах холбоос, QR кодоор нэвтэрч өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой.
2024-02-20

   Хятадын орчин үеийн кино урлаг 119 жилийн түүхтэй 

Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой өнөө жил тохиож буй. Ойн баярын хүрээнд зохион байгуулагчид нийтэд чиглэсэн цуврал ажлууд өрнүүлж буй. Тухайлбал, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс энэ өдрүүдэд “Аз жаргалтай хаврын баяр” уриа дор хятад хэл суралцагчдад зориулсан киног хоёрдугаар сарын 14-19-ний өдөр олон нийтийн хүртээл болгоно. Кино өдрүүдээр дамжуулан Хятадын соёл уламжлалыг давхар сурталчилж буй.
2024-02-19

БНСУ-ын дуучин MC Снайпер, Ким Хё Жун, Блү нар Монголд ирлээ

Улмаар маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тоглолтод оролцох бөгөөд гэгээн хайрын баяр Валентиний хамгийн том наадам гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулж буй ажээ. “Чиний валентин” нэртэй уг тоглолтын тасалбарын 90 хувь нь борлуулж дууссаныг “Эвандис” энтертайментаас онцоллоо.
2024-02-16

Богд гэгээний өлмий бататгахын залбирал

Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж бээр Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залах айлдварыг нийт дацан хийдүүдэд илгээжээ. Айлтгалд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам унших уриалга хавсаргасан байна.  
2024-02-14

Зохиолоосоо, киноноосоо тэс өөр Шадар гурван цэрэг “мэндлэх нь”

Францын алдарт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романыг Монголд хамгийн түгээмэл хэвлэсэн. Тэр хэрээрээ Монголын уншигчид энэ зохиолыг мэддэг, дүрүүдэд нь илүү хайртай. Мөн киног нь шимтэн үздэг. Тэгвэл “Про” театрын уран бүтээлчид “Шадар гурван цэрэг” романыг тайзны бүтээл болгохоор ханцуй шамлажээ.
2024-02-14

Нийт нутгийн 80 гаруй хувийг цас бүрхжээ

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 13-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. 
2024-02-13

Цагааннуур, Хавирга, Булган боомтыг шинэчлэх хөрөнгийг шийджээ

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна.
2024-02-13

Хүндийн өргөлтийн азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медальтай ирлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болов. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
2024-02-13

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа

Нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Тодорхой хэлбэл, нийтийн тээврийн чиглэлийн замналыг өөрчлөх талаар дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс 10 чиглэлийг өөрчлөв.
2024-02-09

Д.Дашзэвэг Хөдөлмөрийн баатар, Н.Жадамба Ардын багш, Ч.Чинбат Ардын жүжигчин боллоо

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.
2024-02-08

“Улаанбаатар Photo week”-ийн тов гарлаа

“Улаанбаатар Photo week-2024” буюу гэрэл зургийн долоо хоног үзэсгэлэнг “Гэрэл зураг-Миний нэрийн хуудас” сэдвийн хүрээнд 2024 оны гуравдугаар сард зохион байгуулахаа Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо мэдэгдэв. Уг үйл ажиллагаа нь МГЗНХ-ны гишүүн гэрэл зурагчид, тэдний шилдэг бүтээлийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр олон нийтэд таниулан сурталчлах, гэрэл зургийн үнэ цэн, үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой юм.
2024-02-08

“World Dance Grand Prix-2024” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл гардав

Монголын бүжигчид БНСУ-д болсон “World Dance Grand Prix-2024” тэмцээнд оролцож, амжилт гаргажээ. Тодруулбал, Завхан аймгийн “Amka dance” сургалтын төвийн бүжигчид уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Очирбалын Энхмарал “Биелгээн намба” бүжгээр алт, Бямбажаргалын Энх-Оргил “Үлэмж гоо” бүжгээр алт, хамтлаг бүжгийн төрөлд “Донж-3”-ийн бүжигчид хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн энэ сарын 1-3-нд болжээ.
2024-02-08

Алдархаан сумын Алдар багийн малчин Г.Батжаргал Улсын хошой аварга малчин боллоо

Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн малчин Г.Батжаргал Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг албаныхан “Өндөр чихэнд”-ийн өвөлжөөнд нь очиж гардуулав. 
2024-02-08

Мөнгө хүүлэгчээс санхүүгийн үйлчилгээ авахдаа бүртгэлтэй, эсэхийг шалгаарай

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2024-02-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооныхон хуралдав

Улмаар хурлаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг дахин боловсруулан батлах, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний төслийг сайшаан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэх шийдвэр гаргасан байна. 
2024-02-08