Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сувдмаа

“Хөх сувд” мөсний баярын өдрүүдэд МИАТ нэмэлтээр нислэг үйлдэх нь

“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран ирэх сарын2-3-нд Хатгалд зохион байгуулах “Хөх сувд-2024” олон улсын мөсний баярын хөтөлбөрийг баталжээ. Өнөө жилийн арга хэмжээг байгалийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Хөх баавгай” төслийг олон нийтэд сурталчлан таниулахад чиглүүлэх бөгөөд тусгайлан бэлтгэсэн талбай, мөсөн хотхонд спорт, урлаг, соёлын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна
2024-02-20

“Хорогдсон малаа ч тоолж хүчрэхгүй хүнд нөхцөл орон нутагт үүсээд байна”

Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэсэн, нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, зарим хэсгээрээ 100 см орчим зузаан хунгартай, мал бэлчээх байтугай хүн зорчих аргагүй байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 667 841 мал хорогдсон гэж урьдчилан тогтоосны дийлэнх хувийг Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгийнх эзэлснийг дурдсан юм. Тодруулбал, энэ оны эхний үзүүлэлттэй харьцуулахад малын хорогдол улсын хэмжээнд нэг хувьтай байгаа бол Сүхбаатарт хамгийн өндөр буюу 5.3, Дорноговьд 3.6, Хэнтийд 2.8 хувьтай гарчээ
2024-02-20

Хулангийн тархац нутагт уул уурхай, дэд бүтцийн нөлөө их байгааг хөнджээ

Узбекистан улсын Самарканд хотод үргэлжилж буй Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлаар хулангийн судалгаа, хамгааллын асуудлыг онцгойлон хэлэлцжээ. Олон улсын байгаль хамгаалах холбооны адууны зүйлүүдийг хамгаалах зөвлөлөөс зохион байгуулсан салбар хуралдаанд Казахстан, Узбекистан, Туркменистан, Америк зэрэг улсын судлаачид оролцсон бөгөөд доктор, профессор Б.Бүүвэйбаатар манай орныг төлөөлж, “Монголын хулангийн популяцын төлөв байдал, хамгааллын асуудлууд” сэдэвт илтгэл тавьжээ
2024-02-19

Хоёр байршил дахь экологийн гарцыг тусгай хамгаалалтад авна

Хотын ногоон бүс дэх зэрлэг амьтдыг идэш тэжээл, нүүдэл, шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийх боломжоор хангах ажлуудыг тогтмол хийж байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Хөр цас ихтэй, амьтад зорчих, хоолоо олж идэх боломжгүй дөрвөн байршлын найман цэгт байгаль хамгаалагчид өвс, тэжээл, хужир мараа байнга тавьж, биотехникийн арга хэмжээ авч буй аж
2024-02-16

Хөдөлмөрийн зах зээлийг хямралд хөтөлсөн үл ойлголцлын хана

Z үеийнхэн 2020 онд хөдөлмөрийн насны хүн амын 12 хувийг эзэлж байсан бол 2025 онд 23, 2030 онд 34, 2035 онд 43 хувийг бүрдүүлнэ гэж судлаачид тооцоолж буй. Тодруулбал, 10 жилийн дараа гэхэд манай улсын хөдөлмөрийн насны хүн амын тал шахам хувийг энэ үеийнхэн эзэлнэ гэсэн үг.
2024-02-16

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна

Цаг уурын байгууллага зудын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулсаар буй. Үүнтэй зэрэгцээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг аймгуудын цаг агаар, өвөлжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээг цувралаар танилцуулж, малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна
2024-02-15

Энэтхэг улс Гималайн бүсэд цоохор ирвэсийн судалгаа хийж, 718 бодгаль байгааг тогтоожээ

Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр (GSLEP)-ийн Удирдах зөвлөлийн VIII хурал Узбекистан улсын Самарканд хотод сар шинийн өдрүүдэд боллоо. Үүнд цоохор ирвэс тархан нутагладаг, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 орны Засгийн газрын гишүүд, олон улсын байгаль хамгаалах байгууллагын судлаач, мэргэжилтнүүд, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцсон бөгөөд манай улсыг БОАЖЯ-ны удирдлагууд төлөөлжээ
2024-02-15

Осака их сургуулийн монгол хэлний ангид суралцах залуусын тоо нэмэгджээ

Дэлхийн 100 гаруй улсаас оюутан, судлаач элсүүлдэг, Японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэгт тооцогддог Осака их сургуулийн монгол хэлний ангид суралцах хүсэлтэй хүний тоо эрс нэмэгдсэнийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор С.Түвшинтөгс мэдээллэ
2024-02-14

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 57.6 хувиар буурчээ

Өнөө жилийн сар шинийн баярын өдрүүдэд зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил харьцангуй цөөн гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав. Энэ сарын 9-12 хүртэлх хугацаанд зам, тээврийн ослоор 24 том хүн, хүүхэд гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22-оор цөөн үзүүлэлт болжээ. 2023 оны Цагаан сараар найман хүн ийм шалтгаанаар эндсэн бол өнөө жил нэг иргэн амиа алдсан байна
2024-02-14

“Цагаан сар-хариуцлага” аян өрнүүлж эхэллээ

Эрүүл мэндийн яам, Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ) хамтран сар шинийн өдрүүдэд “Цагаан сар-хариуцлага” аян өрнүүлж эхэллээ. Баяр ёслолын өдрүүдэд хайнга, болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчлөл, зам, тээврийн болон ахуйн хүрээний осол, гэмтлийн тохиолдол эрс нэмэгддэг тул эрүүл мэндийн байгууллагууд эл аянаараа дамжуулан иргэдэд хариуцлагатай байхыг уриалах нь. Түүнчлэн архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан түгээж, сургалт, сурталчилгаа явуулахаар төлөвлөжээ.
2024-02-09

Галлагаа, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Ахуйн хүрээний буюу объектын гал түймрийн тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 83 тохиолдол бүртгэгдсэнийг дээрх байгууллагаас мэдээлсэн. Үүний 41 нь нийслэлд бүртгэгджээ. Өдөрт дунджаар 11 удаа түймэр гарсан гэсэн үг. Уржигдар буюу энэ сарын 5-нд гэхэд түймрийн таван дуудлага бүртгэгдсэний дөрөв нь Улаанбаатарт, нэг нь Сэлэнгэ аймагт гарчээ. 
2024-02-07

 Аялал жуулчлалын өсөлтөөр тэргүүлсэн 20 орны тоонд Монгол багтав

 Олон улсын аялал жуулчлал өнгөрсөн жилд эрчимтэй сэргэж, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үзүүлэлтийн 88 хувьд хүрснийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээлсэн. Тодруулбал, 2023 онд дэлхий дахинд 1.2 тэрбум хүн жуулчилсан нь дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийн 88 хувьд хүрсэн, өнгөрсөн оныхоосоо 34 хувь буюу 325 саяар өссөн үзүүлэлт болсон юм. 
2024-02-07

“Чингис хаан” нисэх буудлын дэргэд шуудан ялган боловсруулах төв нээлээ

Тус компани саяхныг хүртэл төв салбартаа олон улсын шуудан хүлээн авч, үүнтэй холбоотой үйлчилгээнүүдийг үзүүлдэг байсан бол өчигдрөөс ийнхүү дэлхий нийтийн жишгээр албан ёсны төвд, нисэх буудалд тулгуурлан үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Үүнийг дагаад үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтойг эл компанийн Улс хоорондын шуудангийн газрын мэргэжилтэн хэллээ. Ялган боловсруулах төв нь жилд дунджаар гурван сая орчим шуудан, илгээмжийг экспортолж, импортлох хүчин чадалтай аж. 
2024-02-07

МИАТ зуны нислэгийн хуваариа танилцуулав

МИАТ ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас орон нутгийн найман чиглэлд нислэгээ сэргээж, долоо хоног тутамд зорчигч тээвэрлэж эхэлсэн. эгвэл тус компани энэ оны гуравдугаар сарын 31-нээс аравдугаар сарын 26 хүртэлх хугацаанд эдгээр чиглэлд үйлдэх нислэгийнхээ нарийвчилсан хуваарийг шинэчилснээ танилцууллаа
2024-02-06

Аюулт үзэгдэл, ослын улмаас долоо хоногт 10 хүн нас барсан байна

Аюулт үзэгдэл, ослын дуудлага сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29- нөөс хоёрдугаар сарын 4-нд улсын хэмжээнд үүнтэй холбоотой 112 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоосоо 21-ээр өссөн үзүүлэлт болжээ. Тодруулбал, энэ хугацаанд объектын гал түймэр 83, хүний үйл ажиллагаанаас үүдсэн осол 25 (төөрсөн, цасанд суусан, зам, тээвэр, усны), газар хөдлөлт, гоц халдварт өвчний тохиолдол тус бүр хоёр бүртгэгдсэн байна. Объектын түймэр өмнөх долоо хоногийнхоос 12-оор нэмэгдсэн аж
2024-02-06

Их хотын төрхгүй, эрээвэр хураавар Улаанбаатар

Улсынхаа нийслэл, нийгэм, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн төв цэг болсон дэлхийн их хотууд төлөвлөлтөө ухаалгаар хийж, хүнд ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй сууринг бий болгодог аж. Ингэхдээ газар зүйн байршил, уур амьсгалын онцлог, орон зайн хэмжээ, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хангамж, түүх, соёлын өгөгдөл, ирээдүйн амбиц гээд олон хүчин зүйлийг харгалзан хөгжлийн үзэл баримтлал, төлөвлөгөөгөө боловсруулж, үүнтэйгээ уялдуулан бүтээн байгуулалтуудыг хийдэг гэнэ. Харин тэдний нэгэн адил их хотын ангилалд багтсан Улаанбаатар хамгийн замбараагүй, эмх цэгцгүй, муу төлөвлөлттэй, өнгө үзэмжгүй нийслэл гэж цоллуулах болзлыг хэд дахин давуулан биелүүлчхээд байна
2024-02-06

 Газар чөлөөлөлт, нөхөн төлбөрийн дөнгөтэй “Шинэ Хархорум”

Үүнтэй холбоотой тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын дундуур хэлэлцэн баталсан бөгөөд нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг нарийвчлан гаргаж, газрыг нь шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг шийдэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Үндсэндээ Орхоны хөндийд хот байгуулах газраа сонгож, баталгаажуулаад буй гэсэн үг. Харин одоо энэ хэсэг дэх газар ашиглалтын давхцлыг арилгах, чөлөөлөх хамгийн адармаатай, чирэгдэлтэй ажил эхэлж байна.
2024-02-05

Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (CIDCA)-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, мэдээлэх системийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах, бореаль буюу тайгын ойн гал түймрийг унтраах анхан шатны нэгжүүдийг чадавхжуулах ажлуудыг хийх нь.
2024-02-05

Дэлхийн ус, намгархаг газрын өдрийг хотын тогтвортой хөгжилд чиглүүлэв

Иран улсын Рамсар хотноо 1971 оны хоёрдугаар сарын 2-нд баталсан Ус, намгархаг газрын тухай конвенцыг сурталчлан таниулах зорилгоор санаачилсан Дэлхийн ус, намгархаг газрын өдөр өнөөдөр тохиож байна. Улс орнууд өнөө жил “Ус, намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд эл өдрийг тэмдэглэж, хурал, хэлэлцүүлэг, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж буй юм
2024-02-02

Цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 132 хүн амиа алдсан гэв

Монгол оронд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл өнгөрсөн онд 132 удаа бүртгэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ нь1990 онд бүртгэгдсэнээс 99, 2000 оныхоос 76, 2010 оныхоос 74, 2020 оныхоос 33-аар өссөн үзүүлэлт гэнэ. Цаг уур харьцангуй тогтвортой байх үед жилд ойролцоогоор 60 үзэгдэл тохиодог байсан бол сүүлийн 10 жилийн дундаж нь98 болж өсжээ
2024-02-02