Жорлонгоо шийдчихээд жуулчдыг урья
-ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний судалгаагаар нийт дээжийн 88 хувьд нянгийн бохирдол илэрчээ. Судлаачид үүнийг гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас газарт шууд нэвчиж байгаатай холбоотой гэж дүгнэсэн юм.
2023-04-03
Аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүсэд Монголыг багтаав
2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Ethical traveler” олон улсын судалгааны байгууллага манай орныг аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүс нутаг гэж онцолжээ. Тус байгууллага жил бүр 200 гаруй улс хамруулсан судалгаа хийж, шилдэг 10 газрыг нэрлэдэг юм байна. Өнөө жилийн шилдгээр Барбадос, Белиз, Ботсвана, Кабо-Верде, Чили, Коста-Рика, Монгол, Палау, Тимор-Лест улсыг нэрлэжээ. Эдгээрийг “Хөгжиж буй, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, зочломтгой, байгаль орчинд ээлтэй, нийгмийн дэвшилтэт, ёс зүйтэй орон” хэмээн онцлон тэмдэглэжээ.
2023-03-30
Сонгуулийн авлига
Ил цагаандаа гарсан энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй, улстөрчдөө харж үзсээр байвал Монголын төр авлигаасаа салж чадна гэдэг нь юу л бол. Үүнийг бууруулахад сонгогчдын боловсрол, хандлага хамгийн чухал. Улс төрчдийн далд зорилготойгоор тарааж буй зүйлийг алгаа тосож хүлээж авдаггүй, өөрийн үзэл бодол, үнэт зүйлд үндэслэн хараат бусаар сонголт хийж чаддаг сонгогчидтой болсон цагт ийм авлига аандаа шахагдаж, үгүй болно
2023-03-30
Флоренцын их сургуулийн судлаачидтай цуг цоохор ирвэс судалж байна
ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан Флоренцын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран цоохор ирвэсийн судалгаа хийж байна. Хамтарсан багийнхан тус аймгийн Бигэр, Цогт, Чандмань, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүсэд хамаарах Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд 100 камер байршуулжээ. Үүний тусламжтайгаар ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын тархац, тоо толгойг тогтоох аж. Судалгааны эхний үе шат энэ сарын 20-ноос ирэх сарын 2-ны хооронд үргэлжлэх бол удаахыг нь зун эхлүүлэхээр төлөвлөжээ. Хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцлыг арилгах арга хэмжээ авах нь.
2023-03-29
“Жононхар” морин хуурын музей аялал жуулчлалынхныг урилаа
“Моринхуур” төвийн дэргэдэх “Жонон хар” музей ирэх сарын1-нд аялал жуулчлалынханд үйл ажиллагаагаа танилцуулахаар төлөвлөжээ. Манай улс аялал жуулчлалыг идэвхжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр, төрлийг олшруулах чиглэлд анхаарч эхэлсэнтул тур оператор, аяллын агентлагуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм санаачилга гаргасанаж.
2023-03-28
Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн гэв үү
Боловсрол, айд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авсан цагаасаа их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, хөтөлбөрийн давхардлыг арилгах тухай ярьсан. Өөрөөс нь өмнөх үед сайдын албан тушаал хашиж байсан хүмүүсийг цуглуулж, санал, сэтгэгдлийг нь сонссоныхоо дараа ч энэ ажлыг эрчимжүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Нийгэмд ажилгүйдэл, ядуурал газар авсан нь, дээд боловсролын сургалтын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шалгуурт нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаа нь үүнийг зайлшгүй шийдвэрлэх шалтгаан болж буйг тэрбээр нэг бус удаа онцолсон юм. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд хэлсэндээ хүрч, их, дээд сургуулиудын мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн гэх. Гэвч үүнийг ямар арга замаар, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл хомс байна.
2023-03-28
Үлэг гүрвэлийн сэдэвт 2000 маркаар үзэсгэлэн дэлгэлээ
Марк цуглуулагч, палеонтологич зэрэг мэргэжлийн хүмүүс болон олон нийтийн анхаарлыг татахуйц нэгэн үзэсгэлэн өчигдөр “Хүннү молл” худалдааны төв дэх “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
2023-03-24
Нийслэлийн хоёр байршилд усан сан байгуулж байна
Дэлхийн усны өдрийн хүрээнд Монгол орны газрын доорх болон гадаргын нөөц, хамгааллын асуудал, хууль, эрх зүйн орчны тулгамдсан бэрхшээлүүдийг өргөн хүрээнд хэлэлцэж буй энэ цаг үед салбарын судлаач, мэргэжилтнүүд үнэтэй санал, зөвлөмжүүдийг хэлсээр байна.
2023-03-24
Онон голын сав дагуу 300 мянган мод тарьжээ
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газар дагуух долоон сумыг хамруулсан “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” аяныг 2016 оноос хойш хэрэгжүүлж буй.
2023-03-24
“Шүүр” ажиллагааг БОАЖЯ-наас эхлүүлье
Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулсан учраас “Хамтарч ажиллах боломжгүй” хэмээн ЗГХЭГ-т санал хүргүүлснээ хэлсэн
2023-03-24
“Ойн салбарыг нээлттэй, хүртээмжтэй, стандарттай болгох шаардлагатай”
Өнөөдөр тохиож буй Дэлхийн ойн өдрийг угтсан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний VI хурал өчигдөр боллоо. “Эрүүл ой-эрүүл хүн” уриан доор зохион байгуулсан энэ удаагийн хуралд төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн БОАЖГ, ойн анги, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөл, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтэн, судлаач нийлсэн 200 гаруй хүн оролцож, салбарын тулгамдсан асуудлуудыг хөндлөө.
2023-03-21
Газрын доорх нөөц, ундны усны чанарын асуудлыг хэлэлцлээ
Дэлхийн усны өдрийн хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 24-нд зохион байгуулах гэж буй “Цэнхэр алт” үндэсний чуулган “Газрын доорх нөөц ба тулгамдсан асуудал” салбар хуралдаанаар өчигдөр эхэллээ. Байгаль, цаг уурын нөлөөгөөр дэлхий дахинд усны нөөц эрчимтэй хомстож буй нь улс орнууд энэ асуудалд дорвитой анхаарч, арга хэмжээ авах шалтгаан болж байгааг салбарын эрдэмтэд онцлов.
2023-03-21
Модон жорлон, шороон замаасаа салж чадаагүй “шилдэг” сум
Хичээл сургууль амарч, аялал, зугаалга идэвхэжсэн, айлууд зусландаа гарч, иргэд хот хүрээг зорих нь олширдог зуны дэлгэр цагийг санагдуулам эл хуль, нам жим төрхийг жилийн дөрвөн улирлын турш “хадгалдаг”, хүн ам цөөтэй, хөгжил дэвшлээр дулимаг сум Монголд цөөнгүй болсон. Өнгөрсөн баасан гарагт очсон Сэлэнгэ аймгийн Хушаат сум яг л ийм байв.
2023-03-21
Цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж ихсэв
Манай орны говийн болон төвийн аймгуудын нутагт энэ сарын 9-нд цаг агаарын аюулт үзэгдэл боллоо. Дундговь аймгийн Өлзийт сумын II багийн нэгэн малчны 160 орчим бог мал хүчтэй салхины үеэр элсэнд дарагдаж, хорогдов. Гурвансайхан сумын нутагт оторлож явсан тэрбээр аймаг, сумынхаа холбогдох байгууллагынханд мэ¬¬дээлж, тусламж эрсэн ч оройтжээ.
2023-03-16