Монгол, Швед улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй аж. Үүний хүрээнд Шведийн Хаант Улс дахь Монголын ЭСЯ, Соёл, яруу найргийн академиас энэ сарын 17, 18-нд Стокхолм, Мальмо хотод зохиолч, уншигчдын “Хаврын урь” уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эл үйл ажиллагааны гол зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, зохиолч, яруу найрагч М.Уянсүх, “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан нар оролцох нь. Тэд энэ үеэр уншигчидтай халуун дотно яриа өрнүүлж, бүтээлээ сонордуулахаас гадна гарын үсэгтэй номоо худалдах гэнэ. Уран бичээч Б.Алтантуяа, Э.Ариунболд нар уулзалтын үеэр хүмүүст үзүүлбэрээ толилуулж, бэсрэг үзэсгэлэн дэлгэх аж.
Ташрдамд дурдахад, уран бүтээлчид швед, монгол уншигчидтай тусад нь уулзахаар болжээ.