Монголын театрын музейнхэн “ХХ зууны Монголын соёл, урлагийн зурагт хуудаснууд” үзэсгэлэнг энэ сарын 13 хүртэл олны хүртээл болгох нь.
Эл үзэсгэлэнд УДЭТ, “Монгол кино” нэгтгэл, цирк, Ардын дуу бүжгийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн их театр, Хүүхэд, залуучуудын театр, Улсын филармони, болон орон нутгийн театруудын тайзнаа амилуулсан уран бүтээлүүдийн ховор зурагт хуудаснуудыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой юм. Дээрх соёл, урлагийн байгууллагуудад хамаарах ХХ зууны нийт 370 орчим зурагт хуудсыг дэлгэн үзүүлж буй нь энэ аж.
Монголын театрын музейнхэн дээрх үзэсгэлэнгээс гадна зохиолч, найруулагч Т.Чимидийн “Туулсан зам” долоон бүлэгт баримтат кино, “Түүхт бөмбөгөр ногоон виртуал орчинд”, “Кино танхим 360 виртуал үзвэр” зэрэг арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.Цэцэг