Хүн, амьтны гэдэсний халдварын гол үүсгэгч хэмээн сүүлийн 40 жилийн турш “цоллуулсан” пикорнавирус үнэндээ бидний махбодын эсийг биш, бактери онилдог болохыг тогтоосон талаар “Nature microbiology” сэтгүүлд мэдээлжээ. 1988 онд цочмог суулгалттай өвчтөнүүдийн өтгөний дээжээс илрүүлж, эмгэг төрүүлэгч гэж таамаглаж байсан нь эндүүрэл болохыг АНУ-ын Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн анагаахын сургуулийн эрдэмтэд тогтоов. Тэдний мэдээлснээр пикорнавирус нь зөвхөн бактерийн эсэд халдварладаг РНХ вирусний бүлд хамаарна. Тус багийнхан олон улсын эрдэмтэдтэй хамтран хулганад туршилт хийжээ. Ингэхэд вирус нь гэдэсний бактерийн дэргэд идэвхтэй үржсэн. Гэвч антибиотик хэрэглэсний дараа үржлийн үйл явц нь шууд зогсож, бактерийг устгасан байна. Хүн, мал, амьтны гэдсэнд агуулагддаг пикобирнавирус бол хүний гэдсэнд байдаг бактериудыг халдварлуулдаг РНХ бактериофаг болохыг албан ёсоор зарлалаа. Энэ нь шинжлэх ухаанд танигдсан бактери халдварлуулдаг РНХ вирусний гурав дахь гэр бүл хэмээн бүртгэгдэв. Олон жил андуурагдсан уг вирус бидний гэдэсний бактерийн экосистемийг зохицуулдаг аж.
Э.Хана