Арванхоёрдугаар сарын 17
- Григорийн тооллын 351 дахь өдөр. Мөн он дуустал 14-хөн хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, чөдөр одтой, улаагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өнгө зүс сайжрах сайн өдөр гэнэ. Өнөөдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа газар хагалах, эх булгийн эх малтах зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1995.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.00, юань 308.40, вон 1.68 төгрөг болж бага зэрэг буурчээ.
- “Юань улсын судар”-ын орчуулга 6 боть номын нээлт 10.00 цагт БСШУЯ-ны 401 тоот өрөөнд болно.
- Монгол улс анх удаа шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан ойн тооллого хийлээ. Уг тооллогын үр дүнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг БОНХАЖЯ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг-ийн Үндэсний ойн тооллогын төслийн хамт олон маргааш 09.30-13.00 хүртэл "Туушин зочид буудалд танилцуулна.
- IELTS,TOEFL, HSK шиг гадаад хүний монгол хэлний түвшин тогтоох онлайн шалгалт бий болж байна. Энэ талаар мэдээлэл өгөх арга хэмжээ 10.00 цагт БСШУЯ-ны 401 тоотод болно.
- ”Усгал” орчин үеийн бүжгийн тоглолтын хэвлэлийн бага хуралд урьж байна. Хэвлэлийн бага хурал 14.00 цагт Corporate зочид буудлын гурван давхрын хурлын зааланд болно.
- 13.00 цагаас МҮОНРТ-ийн Хэвлэл мэдээллийн төвд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.
- 10. 11.00 цагт “Монголньюс” мэдээллийн төвд "Эрдэм судлалын төв - Ю.Цэдэнбал Академи", "Юмжаагийн Цэдэнбалын гал голомт" хөдөлгөөний тэргүүлэгчид Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хүний эрх, нэр төрийг сэргээх болон түүний 100 насны ой угтсан ажлуудын талаар мэдээлэл хийнэ.
- Багш хөгжлийн ордонд хүүхдийг хөгжүүлэхийн тулд хичээлээ яаж заах талаар их дээд сургууль, ЕБС, БСШУЯ, БМДИ, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, багш мэргэжлээр суралцагч оюутан залуусын эрдэм шинжилгээний хурал болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Бутан улсын Үндэсний өдөр өнөөдөр тохиож байгаа юм байна.
- Өнөөдөр бол Биеэ үнэлэгчдийн хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр юм байна.
- 1933 онд 13 дугаар Далай лам таалал төгсчээ.
- 2011 онд Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сены хүү Ким Чен Ир таалал төгссөн байна.
- 2014 онд Америк болон Куба улс 55 жилийн дараа дахин дипломат харилцаагаа сэргээсэн.