Америкийн эмч нар ХДХВ-ийн халдвартай өвчтөний уушгийг дархлалын олдмол хомсдолтой хүнд шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон байна. Ийм хагалгааг өнгөрсөн сарын дундуур хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал тогтворжсоны дараа Нью-Йоркийн их сургуулийн анагаахын сургуулийн (NYUSM) хэвлэлийн албанаас ийнхүү олон нийтэд танилцуулжээ. “Бид өмнө нь ХДХВ-ийн халдвартай хүнээс мөн адил оноштой өвчтөнд зүрх, хэвлийн эрхтэн шилжүүлэн суулгаж байсан. Уушгины хувьд анхны мэс засал байлаа.
АНУ-д өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтаар ХДХВ-ийн халдвартай өвчтөнүүдэд эмч нарын хийх мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах нь нэлээд хязгаарлалттай. Гэхдээ 2013 он хүртэл ийм төрлийн мэс засал хийх нь гэмт хэрэгт тооцогддог байсныг бодвол багагүй дэвшил” хэмээн мэдээлсэн байна.
Эрдэмтэд, эмч нарын багийнхны хийсэн энэ удаагийн хагалгааны үр дүнд өвчтөн дөрвөн жилийн хугацаанд анх удаа бие даан амьсгалж, хөдөлж чаджээ. Энэ бол хүний амьд явах үндсэн эрхийг хүндэлж, ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалт байх ёсгүйг баталсан том амжилт гэж онцолжээ.