Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Өнөө жилийн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр 10 даван түрүүлж Улсын даян аварга цол хүртсэн бол Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий ес даван үзүүрлэж Улсын арслан цол хүртлээ.