Өмсөж буй хүрэмнээсээ ус аягалж уух боломжтой болсон талаар Техасын их сургуулийн мэргэжилтнүүд танилцуулжээ. Тэд агаараас ус шингээдэг даавуу бүтээсэн нь ийм “ид шид” үзүүлдэг аж. “Агаар мандлаас чийгийг шууд шингээх чадвартай шинэ технологиор бүтээсэн нэхмэл даавуугаар хийсэн хувцсыг зөөврийн ундны усны эх үүсвэр болгох боломжтой” хэмээн судлаа чид онцлов.
Тодруулбал, цэрэг, армийнхан, аялаг чид болон хуурай бүс нутгийн оршин суугчдад нэн хэрэгцээтэй эл технологийг боловсруулсан инженерүүд агаар дахь чийгнээс ундны ус үүсгэдэг өвөрмөц хүрэм бүтээжээ. Биомасст суурилсан материал бүхий гидрогель даавуу агаараас усны молекулуудыг идэвхтэй шингээнэ. Ингээд материал байгалийн нөлөө болон биеийн дулаанаар халахад хуримтлагдсан чийг гадагшлан ундны ус болж конденсацладаг буюу хийн төлвөөс шингэн рүү шилжинэ. Орчны чийгшлээс хамааран ийм хувцас өдөрт 400-900 милллитр ус үйлдвэрлэх боломжтой аж. Америк инженерүүдийн боловсруулсан эл технологи “Dune” шинжлэх ухааны уран зөгнөлт романд өгүүлдэгтэй нэн төстэй гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Тухайн зохиолын баатрууд агаараас чийг цуглуулж, боловсруулдаг хувцасныхаа ачаар цөлд амьд үлддэг байна.