Дэлхийд нэр хүндтэй менежментийн зөвлөх үйлчилгээний “McKinsey” компанийнхан олон улсын аялал жуулчлалын хөгжил, чиг хандлагыг залуу үеийнхэн, тэр дундаа миллениал болон Gen Z үеийнхэн тодорхойлж байгааг судалгаагаар баталжээ. Тус компанийнхан аялал жуулчлалын салбарт цар тахлаас хойших хамгийн өргөн хүрээний судалгааг хийсэн бөгөөд Америк, Араб, Хятад, Британи, Герман зэрэг нөлөө бүхий зах зээл дэх 5000 гаруй аялагчийг үүнд хамруулсан байна. Ингэхэд 1990 оноос хойш төрсөн хүмүүсийн аялах давтамж, сонирхол бусад насныхнаас харьцангуй өндөр, төлөвлөх чадвар нь илүү байжээ. Ахмад насныхан залуусаас гурав дахин өндөр зардал гаргадаг ч цөөн аялдаг, бага хугацаа зарцуулдгаараа ялгарчээ.
Судалгаанд оролцогчдын 66 хувь нь цар тахлаас хойш илүү их аялах сонирхолтой болсон гэж мэдүүлсэн бол 76 хувь нь шинэ соёл, орчинтой танилцах нь өөр газар орон руу жуулчлах гол зорилго хэмээжээ. Жуулчдын 92 хувь нь сошиал платформ дахь контент, мэдээлэлд үндэслэн нэг бус удаа аялах шийдвэр, төлөвлөгөө гаргаж байснаа дурджээ.