Экваторын болон халуун орны далай, тэнгисийн эрэг дагуух бүс нутагт ургадаг мангровын ой сүүлийн жилүүдэд эрчимтэй сэргэж, зарим газарт хэмжээ нь мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг судлаачид зарлалаа. “Science” сэтгүүлд дурдсанаар АНУ, Австрали, Ази болон Европын хэд хэдэн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд хиймэл дагуулын тусламжтайгаар мангровын ойн 40 жилийн өөрчлөлтийг судлаад ийм дүгнэлтэд хүрчээ.
Тусой нь далайн давстай усанд ургадаг өвөрмөц экосистем бөгөөд эргийг элэгдлээс хамгаалах, далайн амьтны үржлийг дэмжих, нүүрстөрөгчийг бууруулах зэрэг ач холбогдолтой аж. Судлаачдын тогтоосноор 1980-2010 онд дэлхий дахинд 2900 ам км мангровын ой устжээ. Харин 2010 оноос хойш энэ экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлснээр сэргэн ургасан ойн хэмжээ устаж сүйдсэнээ давжээ. Үүний үр дүнд судлаачид “Сүүлийн 40 жилийн нийт дүнгээр дэлхийн мангровын ойн хэмжээ ердөө нэг хувиар буурсан” гэсэн эерэг тооцооллыг танилцуулж байна.
Г.Бат