Чингэлтэй дүүргийн XV хорооны нутаг, Хайлаастын хуучин эцсийн буудал орчимд эхнэрийнхээ цогцсыг тээшиндээ хийн зөөж явсан залуу баригджээ. Цагдаа нар “Toyota Raum” маркийн автомашины жолоочийг 02.00 цагийн үед зогсоон, шалгасан байна.
Тэгтэл тус дүүргийн XVI хороонд оршин суух 30 настай Э гэх залуу хамтран амьдарч байсан 29 настай А-г хоёр удаа хутгалж хөнөөгөөд, цогцсыг нь зөөж байсан аж.
Сэжигтэн Э “Энэ сарын 12-нд эхнэрээ хөнөөсөн” гэж мэдүүлж байгаа гэнэ. Түүний машинаас хоёр ширхэг хутга болон бусад зүйлсийг эд мөрийн баримт болгон хурааж авчээ.
Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II дугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Х.ЖАРГАЛ