Өнөөдөр 09.30 цагийн орчим "100 айл"-д гал гарчээ. Гал Улсын бүртгэлийн ерөнхий газрын урд байрлах худалдааны үйлчилгээний барилгат гарсан бөгөөд тус барилгад тамганы үйлдвэр, нотариат зэрэг үйлчилгээ эрхэлдэг хэд хэдэн байгууллага байрлаж байсан аж.
Тэнд байсан эх сурвалжийн мэдээлснээр модон шалтай барилгад гал гарч эхэлснээс хойш 10-аад миунтын дараа хоёрдугаар давхарт тархсан байна. Аврах гал унтраах багийн таван машин дуудлага өгсөнөөс хойш 10-аад минутын дараа ирсэн байна. Одоогоор 100 айлд гал унтраах таван машин ажиллаж байгаа аж.