Зөрчлийн тухай хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэхүү хуульд зөрчил гаргасан этгээдийг баривчлахгүй бөгөөд торгох, эрхийг хасах зэрэг хоёр төрлөөр шийтгэх юм. Тэгвэл тус хуулийн заалтад хүүхдээ дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулаагүй эцэг эхийг 25 нэгжээр торгох аж. Өөрөөр хэлбэл, нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцох юм байна. Нэгжийн хэмжээ нь Эрүүгийн хуульд үйлчлэх аж.
Түүнчлэн, хүүхдээ хувцас, хоол хүнсээр зориуд дутаах, орон байраар гачигдуулсан эцэг эх, асран халамжлагчийг 25 нэгж, хуулийн этгээдийг 100 нэгжээр торгох юм байна.