Арванхоёрдугаар сарын 18
- Григорийн тооллын 352 дахь өдөр. Мөн он дуустал 13-хан хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, шувуун хушуут одтой, шар луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу өдөр гэнэ. Өнөөдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулах зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1995.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.90, юань 308.50, вон 1.69 төгрөг болж бага зэрэг буурчээ.
- "Өсвөрийн сэтгүүлч" аяны шагнал гардуулах арга хэмжээ Нийслэлийн Иргэний Танхимд болно.
- 10.00 цагт ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XIII ХУРАЛДААН дүүргийн есөн давхрын хурлын зааланд болно.
- 09.30-13.30 “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол улсын оруулах хувь нэмэр”-ийн баримт бичгийг боловсруулах төслийн тайлан, семинар Шангри-Ла Зочид буудал, Москва хурлын танхимд болно.
- 09.00 цагт Аймаг, нийслэлийн ЗД нарын семинарыг Ерөнхий сайд дүгнэж, зөвлөгөө чиглэл өгнө. Дараа нь ЗГ-ын гишүүд сайд нартай хамтран ажиллах гэрээнд Засаг дарга нар гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордны А танхимд болно.
- 11.30 цагт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны цомхотгосон гуравдугаар хурал болно. Тус хорооны бүрэлдэхүүнд долоон аймгийн Засаг дарга багтсантай холбоотойгоор тэдгээр Засаг дарга нартай агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Нутгийн удирдлагын танхимд ярилцана.
- 09.00 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссын 514 тоот танхимд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хил хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
- НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурал 11 дүгээр сарын 30-аас 12 сарын 11-нд Франц улсын нийслэл Парис хотноо хуралдаж Парисын Хэлэлцээр баримт бичгийг батлан гаргасан. Үүнтэй холбогдуулан 09.30 цагаас Шангри-Ла зочид буудлын Москва хурлын танхимд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмрийг тодорхойлох төслийн хаалтын тайлан-семинар болох гэж байна.
- Монголын тэшүүрийн холбооноос киноныханд “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж байна. Монголын Үндэсний Олимпийн Хорооны байранд болно.
- 11.30 цагаас Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж Улс төрийн 21 намын Дарга, гишүүд, дэмжигчид нийлсэн томоохон хэмжээний ЖАГСААЛ хийх гэж байна. Төрийн ордны баруун талд Хэлмэгдэгсдийн хөшөөний урдаас эхэлнэ.
- "Энержи Ресурс " ХХК 200 гаруй ажилтнаа гэнэт халах болсонтой холбогдуулан ажилчдын төлөөлөл эрх ашгаа хамгаалуулахаар МҮЭХ-нд хандаад байна. Энэ асуудлаар тус компаний ажилчдын төлөөлөл салбарын болон МҮЭХ-ны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал 11.0 цагт МҮЭХ-ны байранд болно.
- Худалдаа үйлчилгээний ажилчдын өдрийн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд 10.00 цагаас болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Катар улсын Үндэсний баяр тохиож байна.
- Мөн өнөөдөр Нигер улсын Бүгд Найрамдах засаглалтай болсны ойн баяр тохиож байгаа юм байна.
- НҮБ-ын Араб хэлний өдөр болж байна.
- Өнөөдөр Олон улсын цагаачдын өдөр болж байгаа юм.
- Америкийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин Christina Aguilera 1980 оны энэ өдөр мэндэлжээ.
- Мөн өнөөдөр Холливудын алдарт жүжигчин Брэд Питт 52 нас хүрч байгаа юм байна. Тэрээр 1963 оны араванхоёрдугаар сарын 18-ны өдөр мэндэлжээ.
- Үүгээр ч барахгүй алдарт жүжигчин Кэти Холмс 1978 оны энэ өдөр төржээ. Тэрээр Том Крузтэй гэрлэж охинтой болсон ч удалгүй салсан байна.
- 2006 онд Арабын Нэгдсэн Эмират улс анхны сонгуулиа явуулжээ.
- 1978 онд Доминик улс НҮБ-д нэгджээ.